2021年12月6日月曜日

Граунд гольф

За энэ граунд гольфийг анх үүсгэн дэлгэрүүлсэн жижиг сум нь суугуул мужид минь байдаг юм. Юрихама гэдэг сум. Олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг сүүлийн хэдэн жил их идэвхитэй зохион байгуулж ирсэн. 

Даанч ко гуайгаас болоод 2 жил зогсчихоод байгаа юм. Зүгээр суухаар зүлгэ гэгчээр муждаа оршин суугаа гадаад иргэдийнхээ дунд тэмцээн зохиогоод. Өнгөрдөг жил бас зохион байгуулсан. 

Бид яваагүй л болохоос. 

Энэ жил харин дунд зулзагаа зугаацуулах, мэдлэгийнх нь сан нэгээр ч болтугай нэмэгдэг гэж бодоод. О.зулзага бас жаахан нэг удаа тоглож үзэж байсан юм. 

Аан нэг ийм спорт байдаг, иймэрхүү дүрэмтэй, ийм үүх түүхтэй юм уу гэж мэдэж байг гэж бодоод оролцох хүсэлтээ өгөөд, гэрээраа явчихаад ирсэн. 

Өглөөдөө аавдаа жаахан эрхлээд, уурлаад идэвхигүй унжийгаад байсан хүн чинь яваандаа сэргээд, хор шар нь буцлаад байх шиг байсан. Хэ хэ. 

Харьж ирчихээд дараа жил дахин явж даагаа нэхнэ гэсэн. Хи хи. 

Энэ спортыг "насан туршийн спорт" гээд сүүлийн үед дэлхинй өнцөг булан бүрт сонирхон тоглогчид өсөн нэмэгдэж байгаа гэсэн. 

Гол шалтгаан нь  мэргэжлийн гольфийг бодвол цохиур болон бөмбөг гэх мэт нь хямд. Нэг их том талбай шаардагдахгүй. 

Энд эмээ өвөө нар их тоглодог юм билээ. Өглөөд цохиур бөмбөгөө барьж ирэн гадаах тоглоомын талбайд цуглаж, 2 цаг гаран тоглочихоод л тарж яваа харагддаг. Хөдөлгөөн болдог байх. 

Мөн үеийн олонтойгоо хууч хөөрөөд, цагийг хөгжилтэй өнгөрөөнө. 

Тэмцээн болсон өдөр сайхан дулаахан, нартай байсан. Дулаалж ирээрэй гээд байхаар нь бараг л дах, нэхий дээл болоод бээлий, малгай, ороолт гээд хамаг юмаа ачаад, ноосон цамц энэ тэр давхарлаад явсан чинь, халууцаад, сүүлдээ тайчсан. Ккк. 

12 улсын 60 хэдэн тамирчид оролцсон гэж сонинд гарсан байсан. Аая тамирчид гэчихэж ээ, өөрсдийгөө. Хо хо. 

Хэдэн хэдэн сонинд гарсан байсан. Бүгдэд нь монгол гэж гарсан. Учир нь хань ижил дунд нь ярилцлага энэ тэр өгөөд од болчихсон л доо. Ха ха. 

Оролцогч бүрт үдийн хоол, явцын завсарлагаанд нь цай, ус тараасан. Тарахад нь хүн бүрт нутгийн нэр бүхий уут, дотор нь сумандаа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн байсан. 

Өө тийм, хань ижил гадаад тамирчдынхаа оноогоор 3-р байрт шалгарч, 5 кг будаа, цохиур бөмбөгийн хамт шагнуулсан. 

Шагналын зургаа нэрэлхэлгүйгээр оруулчих уу? Гялс хариу. Хэ хэ. 

Ууттай будаагаа о.зулзагатаа шуудандах уу? Яах ууе гэж яриад л байж байна. Хотын захиргаанаас оюутнуудаа дэмжих арга хэмжээнд захиалга өгсөн, тэнд нь будаа байсан болохоор түр хазнахаар шийдсэн.

Нэг иймэрхүү 11 сарын сүүлийн бүтэн сайны амралтыг өнгөрөөсөн болно. Одоо ч 12 сар гарчихсан л явна л даа, намайг бичиж оруулах гэсээр байтал. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿