За яг одоо ном уншиж байна. Дуусдаггүй ээ. Үсэглэж уншихаар арга ч үгүй биз? Хо хо. Өөрийгөө л арай дараад, хэтрүүлчихсэн үү. Үсэглэх нь ч хаашаа юм? Гэхдээ л их удаан уншиж байна өө. Япон номыг.
Өвөл цагаан сараар харьж ирсэн о.зулзага та нэг уншаарай гэж санал болгосон ном.
Санаандгүй хайж үзсэн чинь өнөөх номын дэлгүүрийн худалдагчдын уншигчдад санал болгодог шалгаруулалтын 2012 оны тэргүүн байрных байж таарав.
Өө ашгүй гэж бодоод л, зээлнэ дээ гэж хэсэгтээ цээжиндээ тээж явсан.
Мужийн номын сангаас зээлж дэлгээд хэдхэн хуудас уншиж байтал буцаах хугацаа болсон.
Хотын номын сангаас зөрүүлээд зээлсэн. Одоогоор сөхөж харж амжилгүй цүнхэнд минь байна. Цүнх ч гэж дээ, даавуун торонд минь. Хэ хэ.
Гэснээс цүнх худалдаж авах гэсэн чинь нэг л хөл гар хөдөлж өгөхгүй л байна. Дэлгүүр хэсэх юмсан гэж ч бодогдохгүй байна. Юу болсон юм бол?
Сэтгэл санаанд асуудал байна уу? Бүү мэд?
За тэр ч яахав. Энэ номд юу гарч байна гэхээр?
Номын нэр " Усан онгоц нэхэх". Шууд хадмал орчуулга нь шүү. Мөхөс би юу гэж орчуулахаа мэдэхгүй, дээрээс нь толгой энэ тэр ийм зүйлд ажиллахгүй байна.
Зохиолч нь Миүра Шион. Зохиолчийн талаар сайн мэдэхгүй ээ. Би ер нь уншсан номынхоо зохиолчдын тухай мэддэггүй, тэдний талаар уншдаггүй муу талтай юм билээ.
Нартай сайхан өдөр уншиж үзнэ ээ. Мөрөөдлөө гэх үү? Зорилгоо гэх үү? болгоё доо.
Номын агуулга нь хэвлэлийн компанийн толь бичиг зохиож хэвлүүлэх хэлтсийн ажилчдын ажилдаа хэрхэн дурлаж ажилладаг тухай, толь бичиг зохиох гэж хэрхэн нойр хоолоо умартан ажилладаг тухай гээд л гарч эхэлж байна.
Мөн энэ их ажилд хувь хүний нэг тийм өвөрмөц чанар гэх үү? Нэг тийм үгийн утгыг олчих юмсан гэсэн дур сонирхол гэх зүйл асар их нөлөөтэй шиг байна шүү.
Би уншиж дуусаагүй тул олон зүйл бурж чадахааргүй л байна.
"Дайтокай буюу Их далайг гатлах" гэдэг шинэ толь бичиг зохиохоор ажиллаж буй хүмүүсийн тухай гарч байна.
Бага байхад цэнхэр өнгөтэй "Орос-Монгол толь"-ийг их л сөхөж хардаг байж. Та нар санаж байна уу? Зармдаа яг харах гэсэн үг минь байдаггүй байсан.
Оюутан болоод монгол япон толь бас л их сөхсөн дөө. Эдний кокүго житэн буюу япон хэлээ японоор нь тайлбарласан толь бичгийн цаасанд нь дуртай. Хүрэхээс, муухай болгохоос халгамаар гоё нимгэн мөртлөө бөх цаастай байдаг.
Бага сургуулиасаа хэрэглээд эхэлдэг юм билээ энд. Бага сургуулийнхан, дунд сургуулийнхан, ахлах сургуулийнханд гээд тус бүрд нь зориулсан толь бичиг байдаг.
Миний бодлоор нэг тийм том толь бичиг аваад л хэрэглэчихмээр. мөнгөө хэмнээд. Хэ хэ. Нас насандаа байх гэдэг нь л энэ байх даа тийм ээ?
Толь бичиг зохиогчид нэг үгийг хэрхэн тайлбарлаж бичих вэ? Ямар жишээ авбал хүмүүст илүү хүрэх вэ? Цаад утгыг нь яаж уншигчдад хүргэх вэ гэх мэтээр толгойгоо их л гашигладаг бололтой шүү.
Би бол цаад нарийн ажлыг нь, гаргаж буй хөлсийг нь мэдэхгүй л, "өө ийм үг байдаггүй юм уу?" гэж өөлсөн байртай л сөхдөг. Одооноос хүндэтгэлтэйгээр сөхөж харж байна аа.
Сүүлийн үед гэхдээ цаасан толь бичиг тэр бүр сөхөж харахгүй байна өө.
Гүүглэдчихээд байдаг болж. Хэл сурч буй хүнд бол цаасан толь бичгийг сөхөж харах, өвөртөлж явахыг зөвлөдөг байсан. Одоо ч цаг үе өөрчлөгдөөд ондоо болсон байх өө.
Ямартай ч уншсан номныхоо нэрийг болон ерөнхий утгыг мартахгүйн үүднээс зураг орууллаа. Сонирхолгүй бол алгасаарай бюу СБА шүү.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
Ryuhei Matsuda тоголсон болохоор киног нь үзэж байсан. Сонирхолтой гоё зохиолтой кино байна лээ
返信削除Өө тийм, энд ер нь ихэнх номоороо кино хийчихсэн байдаг юм билээ. Би албаар үзэхгүй байгаа, эхлээд номнуудыг нь уншчих гээд. хэхэ.
削除