За та нартаа жаахан оройтсон ч хайрын өдрийн мэнд хүргэе ээ. Баяраа сайхан тэмдэглэцгээв үү?
Бид яасан гэхээр? Ингэсэн юм. Чаддагаараа өнгөтөөр бичих үү?
Дунд зулзага хэдэн өдрийн өмнөөс л бэлдсэн. Хямдхан шоколадаа өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан. Цагаан, бороор нь авсан. Өөрийнхөө мөнгөөр авсан. Ээж нэг ч иен хялайлгаагүй. Ха ха.
За тэгээд хайлуулаад дээрх шиг хэвэнд цутгасан. Хөлдөөсөн.
Ээж дуугай байхгүй, амсаж үзээгүй байж ямар болсныг нь хэлж мэдэхгүй шүү дээ гэж байгаад энэ зүрхэн хэлбэртэйгээс нь амссан. Яахав, муугүй. Гэхдээ л ээжийн иддэг "тусгай"-г бодвол амтгүй. Хи хи.
Гол нь элсэн чихэр гэх мэт элдэв орц ихтэй гэдгээрээ ээж бол нэг их дурлахгүй байгаа.
Зулзагууд бол одоогоор миний энэ санааг хүлээж авахгүй байна. Ой тоонд нь ортол "үглэх" ажлаа бага багаар гүйцэтгэнэ дээ...
Нэг машины дэлгүүр худалдан авагчдадаа зориулж ийм амттан тараасан. Ингэхдээ нэлээд хэд хоногийн өмнөөс гэрийн хаягаар шуудангаар бичиг ирсэн. Би хэдэн жилийн өмнө машинаа авч байсан газар л даа.
Дунд зулзага л очоод авчих санаатай байхаар нь гарахдаа орчихсон. Угтаа буруу л даа. Аль болох амттанаас зайлсхийх санаатай ч заримдаа алдаад байна. За хүн нэг алдаа л биз? Хо хо.
Энэ их хөөрхөн байсан. Гэрт минь байсан ч болоосой гж бодсон. Ккк. Хүмүүс бас хөөрхөн хөөрхөн сэтгээд байх юм аа. Хошин мэдрэмж ихтэй ч юм шиг.
Яг энэ өдөр бага зулзагын алба нь амарсан. Эерэг хүн гарсан бололтой. Нэг сайхан нь баасан, хагас, бүтэн сайнын амралтууд таараад. Энд өнгөрдөг баасан амралтын өдөр байсан.
Өө тийм, дунд зулзага дуртай хөвүүн байсангүй, ангийнхаа хэдэн охидод л боож бэлдсэн шоколадаа өгсөн. Жилээс жилд энэ эрчүүдэд тавих шаардлага өндөрсөөд, чангараад байх бололтой.
Ингэж хамраа сөхөж яваад, ганц ч үгүй хоцрох вий гэж санаа зовох арай эрт үү? Хи хи.
Би өөрөө яасан гэхээр? Хань ижил бид хоёр ч нас яваад, рамаанчиклаагүй. Ккк. Би нэг хөөрхөн ном уншиж дуусгасан. Удахгүй зураг орууламз.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿