2022年5月5日木曜日

Идэх эмгэг байна өө байна

Өнгөрдөг жил төгсөөд явсан нэгэн хөөрхөн хүүгийн бэлэглэсэн ном. Эх орондоо харьчихаад ирнэ ээ гэж бичихээр нь "эгч нь номоо захина шүү" гэж хошуугаа цорвойлгож байгаад л авсан ном. Хэ хэ. 

Уг нь "Ухаалаг ходоод" гэдэг ном захьсан боловч худалдаанд байхгүй, дууссан тул үүнийг авлаа гэсэн. 

"Биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус, өөрийгөө голж, турахыг туйлын их хүсэх нь зөвхөн хооллолтын бус сэтгэл зүйн асуудалтай юм" гэж байна шүү. 

Энэ бол үнэн байх өө. Өөр дээрээ жишээ авахад л үнэн болоод явчихна. 

Өнгөрдөг жилээс огцом жин нэмээд, гайхаад, сэтгэлээр унаад, турахыг ихэд хүсч байна. Гэхдээ дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. 

Өчнөөн шалтаг тоочиж байна. Зулзагууд бага, юм л бол л ээж ээж гэж гүйдэг дээрээ, гэр орны 60 чавганцын ажил гэх мэт шалтаг тоочоод, өөртөө цаг зав гаргаж чадахгүйдээ үе үе бухимдана. 

Тэр бухимдлаа амттанаар тайлчих гээд байдаг муу зантай. Үүнтэйгээ тэмцэж л байна бага багаар. Хо хо. 

Яахав энэ номд бичигдсэн айхтар эмгэгүүд  байхгүй ч бага зэргийн идэх эмгэг бол байна шүү. 

Жишээ нь хэтрүүлж идээд түүнийгээ хүчээр гадагшлуулах. Яаж гадагшуулах вэ гэхээр бөөлжиж. Туулгах. Эрүүл бус аргаар гадагшлуулах. Идсэн хоол, идсэн юмс бүхнийхээ илчлэгийг тооцоод суучихдаг, идэхээс айдаг гэх мэт эмгэг байхгүй л дээ. Хэ хэ. 

Ер нь бага насандаа "үнэлэмжийн асуудалтай" өссөн хүүхэд иймэрхүү эмгэгт автах эрсдэл их байдаг гэнэ шүү. "Эцэг эхийн өгөөгүй үнэ цэнийг хүүхэд нийгмийн үнэлэмжид нийцэж олж авахыг хичээдэг" гэж байна шүү. 

Хүүхдийн хооллолтын асуудалд ээж хүн асар их үүрэгтэй байдаг юм байна өө. Одоо л мэдлээ. Яалтай? Хи хи. Залуу ээжүүд аавууд нэг уншчихсан байхад илүүдэхгүй шүү. 

Гоё гоё ардын зүйр үгнүүд бичигдэсэн байсан. 

Яаравч явж иддэггүй, жаргавч хэвтэж иддэггүй. 

Би чинь хааяа өглөөдөө цайгаа босч суун ажлаа амжуулангаа идээд байдаг юм. Үүнийгээ засах.  

Зажилж идвэл хоол болно, залгиж идвэл хор болно.

Шүдээ байхад нь зажил, нүдээ байхад нь гамна. 

Ховдог хүн хон хэрээтэй адил. Хэрүүлж хүн өмхий хүрэнтэй адил.

Их гэдэс эзнээ ална.

Гэнэт идвэл гэдсэнд цөвтэй, гэнэт баяжвал насанд цөвтэй. 

Өө тийм яс арьс болсон хүүхнүүд бас байдаг даа. Идэхээс айдаг, таргалахаас айдаг. Энэ чинь бас нэг эмгэг. 

Эдгээр эмгэгүүдийг гадаад нэр томъёотой нь дэлгэрэнгүй бичээд тайлбарласан байсан. 

Явж явж бүх зүйл сэтгэл санаатай холбоотой болж таарсан шүү. Сэтгэл санаагаа эрүүл байлгах л чухал боллоо. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

4 件のコメント:

  1. За энэ таргалалт их олон талтай л даа, чиний хувьд хормоны өөрчилөлт болов уу гэж тааж байна, 40 гарсан эмэгтэйчүүдэд их элбэг тохиолддог. Бамбай булчирхайны үйл айлжилгаа хүний биеийн бодисын солилцоог хянаж байдаг. Тэр муудвал таргална, нойр муудна их олон талын сөрөг нөлөөтэй. Тийм учраас эмч дээр очоод шалгуул би сүүлийн үед ямар ч шалтгаагүй таргалаад байна, та миний хормоныг шалгаад өг гээ. Дээр нь вит Д гээ бас шалгуулаарай, японд байгаа хүмүүс харлахаас айгаад наранд гардаггүй санагддаг.

    返信削除
    返信
    1. Харин тийм юм шиг байна лээ. Нэг эмнэлэг орно оо. Баярлалаа.

      削除
  2. Энэ сэтгэлзүйчийн бичсэн "Сэтгэл гутрал" номыг нь яг дуусгачаад сууж бн. Бүх зүйл сэтгэл санаатай холбоотой гэж яааааг үнэн. Би бүр идэхээ дийлж чаддаггүй бсн, сэтгэл санаагаа анхаарч эхэлснээс хойш үнэхээр гэдэс өлсөж бну, эсвэл зүгээр ямар нэг юм идсэнээр хоосорсон сэтгэлээ дүүргэх гээд бну гэдгээ ялгаж анзаарахыг хичээж бгаа. Соулмэйт.

    返信削除
    返信
    1. Сэтгэлээ гэж. сонин шүү. Дараа наад номыг нь захиж авахыг хичээнэ ээ. Merci.

      削除