Алтан долоо хоногийн амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрөөснөө бичихгүй бол болдоггүй ээ. Хэ хэ.
Өнгөрдөг баасанд амралтын өдөр тохиогоод. Ажил амралтаа зохицуулж чадсан хүмүүст бараг 10-д хоногийн амралт таарсан.
Хань ижил бидэн хоёр хүчилж амралт авсангүй. Тэртээ тэргүй ко гээд ийш тийшээ явбал харьж ирээд хөл хорионд орох тул төвөг гэж бодоод.
О.зулзага цагийн ажил энэ тэрээ байгаа, дундах ганц нэг ажлын өдөрт нь хичээлтэй гээд ирээгүй. Угаасаа ирмээргүй байсан байх өө. Хи хи. Тэр хавиараа сэнпай энэ тэртэйгээ орж гарах гээд.
Би тэгж таасан. Одоохондоо найз нөхөд гэдэг нас нь ч юм байгаан. Явж л байг дээ үр минь.
Дунд зулзага том сонинтой. Хичээл бол нэлээд хэд хоног амарсан. Тэгсэн яасан? Сагсны дугуйландаа нэг хүүхдийн хөлд тээглэж унаад, бэртсэн. Маргааш нь бүтэн сайн өдөр байсан ч том эмнэлэгт очиж үзүүлсэн.
Баруун гар хугарсан. Бугуйныхаа жаахан дээхэн талд. Азаар яг гэмтлийн эмч жижүүрт гарч таараад. Таараад ч гэж дээ, тээгэлдсэн хүүхдийн ээж нетээс хайж өгсөн.
Нэгдэхэд ажлын өдөр байсан тул, нэгдэхэд л явна даа гэж бодож байсан чинь санаа нь зовоод гээд, уучлал гуйгаад л байсан. Албаар түлхээд унагаачихсан биш одоо яалтай?
Баруун гар тул бичих, төгөлдөр хуур дарах, зурах гээд л бүгд будаа. Энэ баасанд хичээл нь эхлээд, ангийн багшийн нүд орой дээрээ гарсан гэсэн. Хи хи.
Бас төгөлдөр хуурын багшийн нүд орой дээрээ гарав. Бүрэн эдгэртэл хэдэн сар болох вэ? 9 сард тайлан тоглолт байгаа юмсан. Амжих байгаа? За яахав зүүн гарын дасгал сургуулилалтаа сайн хийхээс...
Зургийн дугуйлангийн багш одоогоор мэдээгүй байгаа. Мэдээд бас л нүд нь орой дээрээ гарах байх. Урд өдөр нь бид үзэслэгэнг нь очиж үзээд сүрийг бадруулсан юм. Айхтар салхитай, бороотой өдөр таараад, 40-д минут явдаг газар, машинаар.
Аминдаа хагас сайнд сагсаа таслахгүй санаатай бороотой өдөр зорин очсон юм. Мэдсэн бол хагас сайндаа л явдаг гэж дотроо бодсон.
Яаж мэдэхэв дээ, гараа хугалчихна гэж. Ядаж байхад ахлагч учраас тэр бүр таслаад байж болохгүй. Өнөөдүүлээ хянана, чанга дуугаар заавар зөвлөгөө өгнө гээд хариуцлагатай ажилд томилогдчихсон болохоор.
6 ангиа төгстөл нь би ч бас хамтдаа хичээчих санаатай, үзэж тарж л байна. Түүнээс эдний энэ нэг ээжүүдийн "цуглаан" бас л ядаргаатай юм. Хэ хэ.
Үс толгойг нь угааж өгч байна. Өтгөн үстэй юм аа. Хэ хэ.
Уг хүнд бол азны коля л байх шиг байна. Дуртай зүйлээ л хийгээд. Номоо уншиж байна. Ютүбээс элдэв амттан хийх арга энэ тэр үзээд, туршаад л байж байна. Завааруулсан аяга тавгийг харин ээж угаана. Хо хо.
Монгол дахь эмээ өвөө, ах эгч, дүү нар санаа нь зовоод утасдаж байна. Баларсан юм, наад сагс магсыг нь болиул гэж үүрэгдэж байна. Бас шууд л гарчихаж болохгүй байна.
Бусдад төвөг удалгүйхэн шиг, төгстлөө үүргээ амжилттай гүйцэтгэх гэдэг ухагдахуунд бид хүлэгдээд байна. Түүнийг монгол дахь хэд маань нэг л ойлгож өгөхгүй байна. Хэ хэ.
Бага зулзага яахав, өглөө сэрээд л цэцэрлэгтээ явахгүй юм уу? гэж асууна. Явахгүй ээ гэхээр нүд нь гэрэлтээд ирж байна. Хэ хэ. Тэгээд л чаддагаараа цэцэрлэгийн багшийн ажлаа үнэн чадварлаг хийх шив дээ би ч.
Хань ижил юу хийсэн гэхээр? Бас их чухал ажилтай байсан. Мэдсээр байж би солонгон аашаа гаргасан. Биднийг дагуулж гарахгүй байна. Өдөржингөө гадаа өнжлөө бла бла гэж. Хо хо.
Ажил алба ч эхлэв. Ойрд олон хоногийн амралт байхгүй, халаад ч эхэлж байна. Яажшуухан давна даа гэж бодсоор овоо хэдэн жилийг арлын оронд үдлээ дээ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр тайлан зурагнууд оруулна аа. Зарим нэг хүмүүст СБА шүү.
0 件のコメント:
コメントを投稿