2022年6月18日土曜日

Ногоон чавга

Үмэ буюу ногоон чавга түүж, дарс болон ундаа хийх ажиллагаа одоо ч дуусдаггүй ээ. Хэ хэ. 

Шуналтай хүн яахав, хоёр ч өөр газраас түүж ирсэн. Эхнийх нь жижиг жимс. Дараа нь идэхэд амттай санагдаад байдаг юм. 

Тэр цаана харагдаж байгаа моднуудын нэгнээс нь түүдэг. Энд анх ирээд л түүж байсан. 2 жилдээ нэг ирж түүгээд байгаа. Зарим жилдээ гарах нь гардаг гэхдээ биднийг дуудаад, түүлгэхээр их гардаггүй гэсэн. 

Тийм болохоор өнждөг гэж эзэн өвөө хэлсэн. 

Гэрийнх нь гадаа байдаг мод. Энэ том жимстэй байсан. Гэхдээ өөрсдөө нэлээд түүсэн байх. Цөөхөн байсан. Хэ хэ. Эзнээс нь харамлаж энэ тэр. Ккк. 

Гэхдээ л хөөрхнийг түүж ирээд дарс, ундаагаа дараад авсөөн. 


 За энэ жижиг жимстэй модонд авираад түүж байгаа байдал. Би ч авирдаг байсан л даа цагийн сайханд. Энэ удаад бага зулзага салж өгөхгүй, зүүгдээд. Нам дор мөчрөөс л түүсэн. 

Хэмжээний хувьд нэг иймэрхүү. тэр жижгээр нь хүмүүс ихэвчлэн үмэбоши буюу даршилсан чавга хийдэг. Энэ нь будаатайгаа хамт иддэг, исгэлэн амттай зүйл байдаг. 

Өвөл идвэл ханиад томуунаас сэргийлдэг гэдэг. Бид тэр бүр идэхгүй ээ. Байвал идээд байдаг. Дуусчихвал худалдаж авах гэж нэлээд уддаг. Мартчихаад байдаг. 

Энэ жил овоо идсэн. Учир нь уулынхаа эмээд эрхлээд нэлээдийг аваад ирсэн юм. Хэ хэ. Үнэгүй юманд нугасгүй ээ гэж...

Жижиг нь ийм хөөрхөн харагддаг. Ажиллагаа ихтэй л болохоос. Би ч залхууралгүй угаана шүү дээ. Угааж хатаагаад, мөчирт залгаастай байдаг хэсгийг хар ишийг нь авч цэвэрлэнэ. 

Бусад ажлыг нь ихэвчлэн хань ижил хийнэ. Би багыгаа унтуулчихаад ирнэ гэж яваад, тэр чигтээ өглөө сэрнэ. Хэ хэ. Хань ижил "худлаа хэлээд алга болчих юм аа" гэж хэлсэн хэрнээ цаанаа л нэг хайр нь хүрсэн янзтай байдаг болохоор нь би ч сурчихсан, заримдаа албаар унтчихдаг гэхгүй юу? Ха ха. 

Үүнийг уншихгүй байх гэж бодож байна. Ккк. 

Энэ бичлэг бас үргэлжилнэ шүү. Сонирхолгүй бол алгасчихна биз дээ? 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿