Арай хийж чавга ажиллагаа өндөрлөх тийшээ шүү. Түүж ирсэн жимс дууссан. Харин хүрэхгүй байх гээд нэмж авсан мөсөн чихэр үлдсэн. Хань ижил бараг дахин хийж магад. Шуналтаад. Ха ха.
Жижиг жимснийх. Сахар нь хайлаад эхэлсэн байгаа нь.
Чухам "Сахар" ном уншаад сахарнаас татгалзаад байсан гэж бодож байна уу? Энэ чавга чинь маш гашуун, исгэлэн. Сахар хийхгүй л бол ундаа, дарс болохгүй.
Яахав, үйлдвэрийн аргаар хийсэн ундаа, архийг бодвол хадгалах бодис энэ тэрээ гэсэн химийн гаралтай бодис холиогүй юм даа гэж сэтгэлээ тайвшруулж байгаа.
Цагаан архиар хийвэл уг нь их гоё амттай болдог юм. Монголоос айлчин гийчин ирэхгүй болохоор цагаан архины хомсдолд орсон. Түүнээс архины мухлаг аятай цугладаг байлаа, цагийн сайханд.
Бид ямар цагаан архи уух биш. Гэхдээ монголд байхдаа, залуу байхдаа балгачихдаг байсөөн. Нуугаад яахав. Тухайн үед шар айраг, улаан цагаан дарс гэж мэддэггүй, тэр нь ч ховрын бараа талдаа, үнэтэй санагддаг байсөөн.
Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үгтэй дээ. Авдраа уудалж энэ хэдийг гаргаж ирсэн. "Арай ч дээ" билүү нэртэй тийм ээ? Хэ хэ.
Үүнийг юунд ашигласан бэ гэхээр ундаандаа ариутгал болгож 100 гр архи хийдэг юм. Түүндээ ашиглачихсан.
Шилийг нь асар их зориг гарган хаясан. Ха ха. Анх ирээд удаагүй байхдаа эзэн хааныхаа нэртэй архины шилийг хаях гэхээр хайран санагддаг байж билээ. Хо хо.
Гэснээс юм хаях зоригтой байна гэдэг их чухал юм билээ. Гэрийн элдэв хогшил ихдээд, хэцүү байна. Хувцас их байх их дэмий юм. Гэрээр нэг хувцас, заримдаа бүр уур хүрээд байх юм...
Хадуурахаасаа өмнө өндөрлөхүү дээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿