Шунал хөдөлгөгчийнхөө ютүбийг үзсэн. Энэ номыг уншихаар шийдсэн. Франц хэлээр нь уншвал сайхан л байх. Эх хэлээрээ уншвал бүр ч сайхан л байх.
Монголоос ном авах гэсээр байтал гэж бодоод одоо ч сурсаар л буй хэлээрээ уншчихлаа. Мэдээж хэцүү байсан. Мэдэхгүй ханз, мэдэхгүй хэллэг.
Бас нэлээд хэд хоног уншсан. Угтаа их л жижигхэн ном шүү дээ.За тэгээд "Этгээд хүн" гээд хайхаар зөндөө гарч ирэх байх. Уншмаар байвал тэдгээр тэмдэглэлийг уншиж байгаад шийднэ биз дээ.
Ямартай ч "Нобелийн шагнал"-т зохиолч Албер Камю. Их л өвөрмөц хувь тавилантай, залуугаараа хорвоог орхичихдог юм байна.
Алжир улс нь Францын колонь улс байсан юм байна. Хаана байдаг улс вэ? гэж хайж үзэв. Хойд Африкийн улс юм байна.
Уншаад л байдаг хэрнээ мэддэг юмаар тааруухан хүн байна өө би. Хэ хэ.
Агуулга нь бас л өвөрмөц. Сэтгэл хөдлөл, сэтгэлийн хөөрөл, өөрийгөө илчлэх гэдэгт бидний хэлдгээр нэлээд маруухан хүн болох Мерсо нь ээжийнхаа оршуулган дээр уйлаагүй байдал, ээжийгээ асрамжийн газар өгсөн зэрэг нь түүнийг цаазын ял авахад нөлөөлчихнө.
Хачирхалтай юу? Өө тийм, ээжийнхээ царайг харахыг хүсээгүй, ээжийнхээ насыг нь хэлж мэдэхгүй.
Мөн ээжийгээ хөдөөлүүлсний маргааш нь Мари хэмээх бүсгүйтэй голын эргээр "зугаацна".
Раймон гээч "найз?"ынхаа нууц амраг болох хүүхнээс болоод нэг араб залууг буудчихна. Нэг биш хэд хэдэн удаа.
Шүүх ажиллагаа явагдана. Түний хариулт "нар буруутай". Нарны гялбаанаас болсон гэнэ.
Францын нэрийн өмнөөс цаазаар авах ял онооно. Санваартан ч ирж, нүглээ наманчилахыг хүснэ. Харин бурхан байдаг гэдэгт итгэдэггүй тэрээр эсрэгээрээ санваартанд дургүй нь хүрч бушуухан яваасай гэж хүснэ...
Сонин агуулгатай байна уу? Хоригдож байхдаа их л олон зүйлийн талаар эргэцүүлж бодно, гол дүр маань.
За өөр юу гардаг билээ? Ямартай ч Нобелийн шагналтанг уншчилхаа. Хүн болов. Хэ хэ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
би бас уншиж бсн, "Этгээд хүн", "Хөндлөнгийн хүн" гээд өөр өөр нэрээр орчуулагдсан байдгийн бнлээ. Зарим талаар надтай нилээд төстэй шүү тэр гол дүр нь. Мэдээж их хэмжээгээр биш, багахан хэмжээнд.
返信削除Альбер Камю existential гээд гүн ухаан/уран зохиолын салбарын гол төлөөлөгч гэж явдаг бхаа. Нээрээ францаар нь уншиж үзэхсэн.
Аанха. Хөндлөнгийн хүн бас байж болох юм тийм ээ? Аливаа зүйлийг нэг тийм хөндлөнгөөс хараад байгаа ч юм шиг, өөрт хамаагүй гэсэн хандлагатай даа гол дүр...
削除Камюгийн талаар анх удаагаа л мэдэж авлаа, баярлалаа. Бас энэ англи үгийг. Мартчихалгүй тогтоохыг хичээнэ ээ. Баярлалаа.