Энэ бичвэрээр ингээд энэ номыг дуусгана шүү. Зарим нэг хэсгийг "Сахар" номыг уншихад болох байх. Бүр уншмаар хорхойсоод байвал монгол хэлээр "Мацаг" гээд хайгаад үзнэ биз дээ?
Өлсөнө, мацаг барина гэхээр "өө тэр бүтэхгүй, чадахгүй" гэх хүмүүс бий. Гэхдээ миний танилцуулах энэ арга харьцангүй хялбар.
Нэлээд уншиж, судалж, өвчтнүүдээ ажигласны үндсэн дээр 16 цаг өлөн байх буюу юм идэхгүй байх нь хамгийн тохиромжтой. Ингэхдээ унтаж буй цагаа хамт тооцоод оролцуулчихвал бүр хялбар.
Ажлын өдөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, боломжгүй гэж үзвэл амралтын өдөр хэрэгжүүлж болно.
Яагаад заавал 16 цаг гэж? Учир нь сүүлд юм идсэний дараа 10 цаг өнгөрөхөд элгэн дэх сахар алга болж өөх задарна. Ингэснээр энерги үүснэ. 16 цаг өнгөрөхөд Autophagy явагдана. Хүний биед ойролцоогоор 60 их наяд? эс байдаг.
Эс нь ихэвчлэн уургаас бүрддэг. Ямар нэгэн байдлаар гэмтсэн уураг гадагшилдаг. Гадагшилж чадаагүй эс нь хүний биед муугаар нөлөөлдөг. Нэг ёсондоо өвдөж эхэлдэг.
Бид хоол шим тэжээлээр уураг авдаг. Уураг авч чадахгүй болсон үед бидний бие уургаа өөрөө бүтээх гэж үздэг. Тэгээд хуучирсан, гэмтсэн эсийн доторх уургийг цуглуулж, задалж, тэдгээрээс уураг үүсгэх гэдэг.
Эс болгонд mitochondrion гэж байдаг. Гээд зөндөө зүйл бичжээ. Би нь мэргэжлийн энэ үг хэллэг сайн мэдэхгүй, орчуулж хайя гэсэн үнэндээ төвлөрөхгүй байна өө. Уучилна биз?
Энэ Autophagy-н тухай дэлгэрэнгүй бичсэнийг уншмаар байвал ийшээ орж уншаарай. Дэлгэрэнгүй тайлбарлажээ. Аль 2016 онд.
Өөрөөр хэлбэл Autophagy нь хуучин эсийг бие дотор нь шинэ эс болгон өөрчлөх үйл явц гэж ойлгож болно. Шинэ эс бий болоход хүн мэдээж эрүүл байна, залуу байна.
Энэхүү Autophagy-н нэг онцлог нь шим тэжээл их байвал явагддаггүй. Яагаад гэвэл бие болон эс нь хүчтэй стрессдэхээр л амьд үлдэхийн төлөөх хүний биед үүсдэг тогтолцоо тул эс н өлсгөлөн байдалд орсон нэг бол бага хүчилтөрөгчтэй үедл хөдөлгөөнд орж эрчимждэг.
Товчхондоо хамгийн сүүлд юм идээд 16 цаг өнгөрч Autophagy- байж ажиллаж эхлэнэ гэсэн үг.
Ядаж долоо хоногтоо нэг удаа ингэж 16 цаг юм идэхгүй байвал дотоод эрхтэн амрах, өөхлөлт багасах, цусны эргэлт сайжрах гэх олон сайн талтай. Мөн дээрээс нь бид шинэ эстэй болно.
Хамгийн энгийн арга нь хэрэв та хоногт 8 цаг унтдаг бол тэр цагаа оруулаад унтахын өмнөх болон сэрсний дараах 2-3 цаг юм идэхгүй байх. Өлсөөд байвал самрын төрөл идэж болно.
Мөн ингэж өлөн байсны дараагаар амттан идмээр, гурилан юм идмээр санагдаж магад. Аяндаа дасаад ирэхээр цаанаасаа дээрх зүйлийг идэх дур бууна.
За тэгээд хүн бүрийн амьдралын хэв маяг, ажлын онцлог өөр өөр тул өөрсдийнхөө хэв маягт тохируулаад л 16 цаг юм идэхгүй байх юм байна. Эмч өөрөө ганц хоёр цагийн ялгаатай арга бичсэн байсан.
Жишээ нь өглөө 6 цагт босоод өглөөний цайг уулаа. Тэгснээ бүр оройны 22 цагт оройн хоолоо идээд, 24 цагт унтах гэж байсан. Энэ арга жаахан тохиромжгүй санагдав. Доорх зураг шиг.
Нэг хэсэг манайхан мацаг гэж шуугисан даа. Ер нь бол мацаг юм байна гэж ойлгосон. Яахав эмч өөрөө мацаг гэдэг үг хэрэглэхгүй өлөн байх гээд юм идэхгүй байх цагаа уртасгах гэж бичээд явсан байна лээ.
Хагас бүтэн сайн гэсэн амралтын өдрүүдэд 24 цаг юм идэхгүй байх нь бас их зүгээр. Харин 24 цагаас дээш өлсөх гэж байгаа бол заавал эмчийн зөвлөгөөний дагуу хийх ёстой шүү.
Ингэж өлсөхийн сайн тал гэвэл тоочоод баршгүй. Дотор эрхтний үйл ажиллагаа сайжирна, өтгөн хаталт арилна, алерги үгүй болно, ядаргаа арилна. Өөх задарч цусны эргэлт сайжирна, амьдралын хэв маягаас шалтгаалж үүсэх өвчин багасна. Цусан дахь сахарын хэмжээг 20%-р бууруулж чадна. Хавдар зэрэг өвчин тусах эрсдлийг багасгана.
Мөн залуу байдлаа удаан хадгална. Альхаймер хэлбэрийн зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Арьс толийж сайхан болно.
За бас хэд хэдэн мэргэжлийн үг хэллэгтэй сайн тал гэж бичсэн байсан. Орчуулж дийлшгүй нь. Өөрсдөө олж уншигтий...
Сул талыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Жин хасаж, өөх задарсантай уялдаатайгаар булчин ч бас сулардаг. Тэгэхээр амархан, өөрт хүндрэлгүй дасгал хөдөлгөөн хийх ёстой.
Ялангуяа настай хүмүүс анхаарах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг тусгай зориулалтын танхимд хичээллэхгүй бол болохгүй гэж хүндээр хүлээж авалгүй өдөр тутмын амьдралдаа л оруулаад өгөхөд болно.
Жишээ нь шатаар өгсөх уруудах. Гэдэсний таталт, гар дээр суниах, squat хийх. 60 кг жинтэй хүн 20 минут шатаар өгсөж уруудахад 100 ккалор шатаадаг.
Сахарын тухай бичсэн байсан. Орчин үед бол бидний сахарын хэрэглээ асар өндөр юм байна өө. Энэ талаар өөрсдөө олж уншина биз дээ?
Ингээд урт настай удаан жаргалтай номныхоо тухай дуусгана аа. Аль болох энгийн хэллэгээр бичих гэж хичээлээ. Эсрэгээрээ ойлгомжгүй болчих шиг боллоо.
Өнгөрдөг жил баахан ном авчирсан хүн чинь, уншиж барахгүй байж л дараагийнхаа номыг захиастай, төлөвлөөстэй.
Залхаасанд уучлаарай, ном ярьж. Хэ хэ. Гэхдээ дугуй дугуйгаа олж нөхөрлөдөг гэдэг дээ, блогийг минь ч номонд хорхойтой хүмүүс уншдаг байх тийм үү? Хо хо.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
Жич: Зураг1-Оройн хоолоо 18 цагаас өмнө идээд маргааш өглөөний 10 цах хүртэл юм идэхгүй.
Зураг2-Өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл юм идэхгүй. 22 цагт оройн хоолоо иднэ.
0 件のコメント:
コメントを投稿