2023年3月13日月曜日

Leverage хичээл хийх арга 2

Үргэлжлүүлэх үү? Юун дээр зогслоо? Хичээл хийх аргын талаар юу ч бичээгүй байж тийм ээ? Хэ хэ. 

Энэ удаад олон долоон юм нуршилгүй шууд бичнэ ээ. За энэ номын дагуу хичээл хийгээд би энд ёстой "алж" байгаа гэж худлаа яриад ч яахав. Ямартай ч уншаад дууслаа. 

Ганц нэг санаж байгаагаа бичлээ. Товчлоод, базаад бичлээ шүү. Болгоогоорой...

"Үхтлээ ажиллахгүй байх. Аль болох хичээл хийх цаг гаргах. Орлогоо нэмэгдүүлмээр байвал ажиллахаасаа илүү хичээл хий, унш, судал".

Хичээл хийхдээ анхаарах 7 зүйл. 

1. Өөрийгөө тодорхойлох. Юу сурмаар байгаагаа тодорхойлох. 

2. Өөрийн зан ааш, онцлогт таарч буй эсэхийг мэдэх. 

3. Тогмтол үр өгөөжөө өгөх эсэх. 

4. Хичээл хийх дургүй ч мэдэхгүй байх нь ихээхэн алдагдалтай. 

5. Өмнө нь хүмүүс "хийж" байсан эсэх.

6. Төсөөлөл ба бодит байдлын ялгааг мэдэх.

7. Цаг үеээ олсон, цаг үетэйгээ нийцэж буй эсэх.

Уг номыг бичиж байх үеийн буюу 2007 оны байдлаар  хойшид хэрэгцээ ихсэх нь IT, гадаад хэл, мөнгө санхүү гэжээ. Үнэн байжээ тийм ээ? 

"Гэрийнхээ санхүүгийн тооцоог гаргаж мэддэггүй эр хүн өсөн дэвждэггүй" гэнэ шүү. Учир нь ирээдүйд захирал боллоо гэхэд зайлшгүй тулгарах мөнгөний тооцоо гэх мэтэд бүдрэх эрсдэлтэй.

"Хүүхдэдээ хичээлийг нь заах бус, хичээл хийх аргыг нь заах. Энэ нь насаараа идэх хөрөнгө өвлүүлж үлдээсэнтэй тэнцэх үнэ цэнэтэй".

"Сурсан мэдсэнээ гадагшуулж, хэрэгжүүлж, бусдад түгээхгүй бол өсөн дэвжихгүй". 

"Хичээл хийхдээ, уншихдаа норм тогтоох, хөтөлбөр гаргах. Мөн дуусгах хугацаа тогтоох. Цаашлаад бага ангийн сурагч шиг цагийн хуваарь гаргах".

"Анх эхлэх л хэцүү, нэг эхэлчихвэл харьцангуй гайгүй, өдөр бүр шүдээ угаадаг шиг дадал болгох".

"Аль болох өглөө хичээл хийх. Оройд нь давтах". 

"Сул цаг л гарах юм бол хичээл хийх. Жишээ нь гадаад хэл сурч байгаа бол шинэ үгсээ цээжлэхийн тулд бичсэн үсгийн каарт авч явж, түүнийгээ гаргаж харах". 

"Жишээ нь гадаад хэл сурч буй бол 3 янзын сурах бичгийг нэг нэг удаа унших  биш 1 сурах бичигт 3 удаа ажиллах. Мөн өмнөх жилүүдийн шалгалтанд ирсэн асуултын материал дээр ажиллах".

"Ингэж хичээллэхдээ эхлээд 3 удаа уншина. Эхний удаад зүгээр л нэг гүйлгэж харах. 10 хувийг нь л ойлгоход хангалттай. Хоёрдахь удаагаа уншихдаа цээжлэхэд, тогтооход хэцүү гэснийгээ түүж унших. Ойлголтын явц 50 хувь. Гуравдахь удаагаа уншихдаа чухал бөгөөд тогтооход хэцүү хэсгийг түүж унших. 80 хувийг нь ойлгох. 

Мөн ингэж уншихдаа 3 өнгийн балаар доогуур нь зурах. 3дахь удаагаа уншилтаар хэцүү гэснийгээ улаанаар зурах гэх мэт".

"Тархиндаа хадаж, тогтоохын тулд бичих нь чухал. Чанга дуугаар уншиж бичвэл бүр сайн. Цэвэр бичих шаардлагагүй, цээжилсэн гэж үзвэл хаях. Заавал дэвтэрт бичих гэлгүй, гарт тааралдсан цаасан дээр бичээд, цээжилсэн гэж үзвэл хаях. Улаан өнгөөр бичих зүгээр. Тархинд илүү нөлөөлж үлдэц сайтай байдаг. Унтахаасаа өмнө цээжлэх, унтаж байх хооронд тархи түүнийг боловсруулж байдаг. Мөн дүрсжүүлж цээжлэх, төсөөлж тогтоох гэх мэт". 

Энэ ном нь өмнөх номтойгоо адил бизнес хүмүүст зориулж бичсэн ном шүү. Ирээдүйд бизнес эмэгтэй ч болох юм билүү тйим ээ? Ерөөл бат оршиг.

За тэгээд англи хэл хэрхэн сурах тухай гэх мэт байсан. Орчин үед энэ талаар маш их мэдээлэл бий учраас орхилоо. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр хүсье.

0 件のコメント:

コメントを投稿