2023年3月12日日曜日

Гүйгээд л

Гүйгээд л байна. Ажил гэр, гэр ажил, эмнэлэг ажил гэр, сургууль ажил гэр, цэцэрлэг ажил гэр. Дэлгүүр хоршоо ажил гэр...

Ээжийн, эхнэрийн, хувь хүний минь ажил нэг цаг дор давхцаад завгүй л байна. Ингэж гүйснээрээ би нь жин хаяхгүй юм. Эсрэгээрээ улам нэмэгдээд. 

Бодвол стресснээс үүдэлтэй байх тийм үү? Эндээ яаж стрессдээд байгаагаа нэг их бичихгүй ч жижиг сажиг юманд бас л бухимдах зүйл байна байна. 

Бага зулзага орой нь зүв зүгээр байж байснаа шөнө бөөлжөөд эхлэв. Шөнөжингөө бөөлжис цэвэрлэж хонов. Нойр дутуу. 

Маргааш нь маш чухал ажил давхцсан тул эгчтэй нь үлдээгээд явлаа. Чухал ажил минь бүхэл бүтэн 4 цаг гаран хүлээх байсан тул баахан ном авч яваад, 2-г нь дуусгав. 

Үдээс хойш ажилдаа явав. Утас хангинав. Эгч гараа хутгаар зүсэв, цус нь тогтохгүй байна гэв. 

Бага зулзагын халуун нэмэгдэв. Хоолны дуршил огт байхгүй, шингэн бага багаар уулгав. 

Үдээс хойш багыгаа эмнэлэгт үзүүлж эм авав. Эгчийг хуруугаа үзүүлэх үү? гэсэн үгүй л гэсэн. Аавд нь зураг дараад үзүүлсэн чинь инээгээд л байсан. "ирээдүйн алдартай эмч хүний хурууг баллахаа шахаж" гэсэн. 

Тэр өдөртөө бага зулзага юу ч идээгүй, эмч ч шахаад хэрэггүй гэсэн. Би ч өлсөхийн гайхамшгийг уншиж мэдсэн тул хүчлээгүй. Хань ижил 0 шөл хийж өгөхгүй юм уу л гээд байсан. Үгүй ээ л гээд гүрийсэн.

Оройхон нь нэг япон хүн ирж уулзсан. Баахан л даатгал энэ тэр ярьсан. 

Өө хамгийн чухал ажлаа хэлэхээ мартаж. "Амьжиргаа цагаан" машинаа үзлэгт хамруулж тэнцүүлсэн. Би өөрөө жолоодсон. Хань ижил хүндэтгэх шалтгаантэй болчихоод надад энэ ажил тунаж үлдчихээд...

Анх удаагаа амьжиргаа цагаан машиныг жолоодов. Хөдөөний эмээ өвөө нар л унадаг гэсэн ойлголттой, тэрэндээ бат итгэчихсэн хүн шүү дээ би. Бодоод байсан би өөрөө хөдөө амьдардаг юм байна аа. Хо хо. Ирээдүйд хөдөөний эмээ болох юм байна аа, бодоод байсан чинь. Ккк. 

Санаа нь бол час улаан спорт машин унаад, толгойндоо алчуур зангидаад давхиулсан л эмээ болмоор байдаг, ха ха.

Монгол руу аавдаа их л додьгор тэнцүүлчихлээ, ямарав дээ? гэсэн шоолоод нохой хамартаа хүрэхээр усч гэсэн. Хэ хэ. 

Юун сүртэй юм гэж бодож байна уу? Сүртэй сүртэй, иймэрхүү ажилд би ерөөсөө оролцдоггүй юм. Яахав хаа нэгтээ мөнгө төгрөгийг нь бол очиж тушаадаг л даа. 

За хүүхэд л эрүүл саруул байгаасай, бусдаар ч тэгээд болох биз ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь хайр, амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿