2024年2月17日土曜日

Шинэ зүйл

Шинэ үшйл сурсан. Ютүбээр хайгаад үзэхээр гарч ирнэ л дээ. Зорьж хайхгүй л байгаа болохоос. Саяхан нэгэн арга хэмжээнд орчуулга, шүүгч?-р оролцохдоо сурч авсан зүйл. 

Ооё шүүгч гэчихэж ээ. Зүгээр л сурагчдын ярьсан зохион бичлэгийн талаар санаа оноогоо хэлсэн юм. Хо хо. 

Орчуулга нь бол маш амархан. Энгийн л зүйл орчуулсан тул, сүрхий чадварлаг гээд бодчихов доо. 

Оригамигаар цаасан хайрцаг хийгээд. Багшаар заалгасан. Монгол дахь хүүхдүүдэд онлайнаар. Багш яг миний хажууд суугаад. 

Онгойлгохоор ийм. Дотор нь монгол чёко хийсэн. Зун монгол явсан нэг эмээ тараагаад бидэнд. Тэгэхээр нь ингээд дотор нь хийж зураг дарсан. 

Удахгүй хайрын өдөр болно, та нар ингэж дотор нь бэлгээ хийж өгч болно шүү дээ гэж хэлсэн чинь олзуурхаж л байх шиг байсан. 

Би өөрөө их олзуурхсан. Хэ хэ. Цахимын цаанаас сурагчид хэр дуртай байгааг сайн мэдээгүй ээ. 

Хүүхдүүд чинь даруухан гэх үү? Ичимхий гэх үү? 

Харин цагаан сараар ирсэн бүсгүйчүүлдээ зааж өгөөд, нэг нэг хайрцаг хийсэн. Олзуурхаж байсан. Гэрт байгаад, ойрд ашиглаагүй оригами цаасаа ашиглалаа. Бага зулзага сууж бүтээл туурвихгүй байна өө. Байлдаад гүйгээд байна. Хи хи. 

Та бүхэн ч гэсэн ютүбээс хайгаад хийж үзээрэй. Хөөрхөн болдог шүү. Амжилт хүсье. 

                                  
За энэ тогоруу. Энэ бас их учиртай тогоруу. Дараагийн дугаараар танилцууламз. Үүнийг бидэнд заагаагүй л дээ. Багш өөрөө хийж, тэнд цугласан хүмүүст бэлэглэсэн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿