Зээ өнөөх цаасан тогоруу нь дотроо ийм хөндий. Дотор нь хөөрхөн яст мэлхий хийчихсэн байсан.
Үүнийг дараа би өөрөө ютүбээс хайж, хийж сурна аа. Хааяа бас гарын үзүүрээ хөдөлгөж байх сайн гэсэн шүү, улсууд минь. Зөнөгрөх явцыг удаашруулж өгдөг гээд эмээ нар юм нэхэх, нугалах гээд хурууныхаа үзүүрийг их хөдөлгөдөг юм билээ.
Наадаг цаасаар их биеийг нь наасан байсан юм. Түүнийг нь авахаар ингэж онгойно. Дотор нь бяцхан хөөрөн зүйл хийгээд бэлэглэж болохоор.Жишээ нь бэлзэг хөөрхөн бэлэг болчихоор. Сүйн бэлзэг энэ тэр биш ч, найз охид хоорондоо хөөрхөн жижигхэн бөгжнүүд солилцдог үе байдаг да.
Энэ удаад нэг ийм амьтан гарч ирээд. Сайн харсан чинь яст мэлхий байсан. Ёстой хөөрхөн. Гар урлал.
Энэ удаад нэг ийм амьтан гарч ирээд. Сайн харсан чинь яст мэлхий байсан. Ёстой хөөрхөн. Гар урлал.
Багш өөрөө хийсэн. Оригами биш. Утсаар хийсэн. Ийм утаснууд тусгай нэршилтэй байх тийм ээ. Би хэлж мэдэхгүй байна өө.
Тогоруу, яст мэлхий хоёр нь урт удаан наслалтыг бэлэгддэг. Мөн тогоруу нь эрүүл энхийг бэлэгдэнэ. Яагаав, Хирошима мужийн атмын бөмбөгдөлтөнд өртсөн охины дуунд гардаг даа.
1000-ш нугалбал өвчнөөсөө сална гээд. Одоо цагт ч гэсэн жуулчид их нугалж очдог. Шилэн хоргонд хадгалдаг. Сүүлдээ бүр ихдээд, хотын захиргаа нь яаж хадгалахаа мэдэхгүй, асуудал болоод гэж хэдэн жилийн өмнө мэдээгээр гарч байсан.
Гэснээс хайрын баяраа амжилттай давсан биз дээ? Миний хэлж заншиж байгаагаар бол "Шармаанийн өдөр".
Бид ягаа ч үгүй ээ. Цагаан сараар алдагдсан хэмнэлдээ орох гэж ядаж байхад. Ха ха.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿