Зээ, энэ 4 сарын бидний номын андуудын уулзаж ярилцах ном маань "Оройн ганц мод" байлаа.
Би бүр 2018 онд найзуудаасаа бэлгэнд аваад, 2019 оны намар уншсан байна. Гэхдээ тухайн үедээ зөвхөн үйл явдлаа л сайхан хөөж уншаад, дууссаных нь дараагаар тэгсгээд мартсан байна лээ.
Бичсэн тэмдэглэлээ харсан чинь ёстой нөгөө миний өөрийн хэлдгээр "ямартай ч уншсан даа, гэрийн номын тавиурт бий дээ, дахиад монголоос захьчих вий дээ" гэж болгоомжилсны үүднээс зөвхөн зураг л оруулсан байна билээ.
Номын тухай, агуулгын тухай ганц ч үг ганхийгээгүй байдаг шүү. Ха ха.
Энэ удаад ядаж гол гол дүрийн нэрсүүдийг, ерөнхий үйл явдлыг бичнэ гэж хатуу шийдэв. Хо хо.
Уншчихсан юм чинь санах байлгүй гэж томроод, дундуур нь нэг япон ном уншаад гүйгээд байсныг яана. Аан тийм "1984" гэдэг номыг бас эхлүүлчихсэн. Хи хи.
Уншаад явсан чинь хөөрхөн хальт санаад байна лээ. Аан тэгээд байсан байх шүү гэж бодоод цааш явахаар яг л тэгсэн байна лээ. Хэ хэ.
Их өвөрмөц нэртэй дүрүүд гарна. Ялангуяа тэр бүсгүйчүүдийн нэрс.
- Заадасгүй цаг хугацаа: Ийяа бүсгүй багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өснө. Харин ээжийн хайр, аавын хайрыг үл мэднэ. Өвөөгийн хайрыг амсана. Эмээгийн хайр нь дотроо хал нь гаднаа хүн байсан шиг санагдана. Эмээгийн нэр Гүнүеэ. Ээжийнхээ төрсөн дүү болох хачин царайлаг нагац ах Төмөрт үхэн хатан дурлачихдаг. Байгаа бүх зүйлээсээ уйдаад, сэтгэл нь хоосроод "үхэх газраа хайж" аялалд гарна. Замдаа сонин сонин хүмүүстэй учрана. Эрүүл саруул ухаантай нь үл мэдэгдэх зураач өвгөн?
"Бага насны дурсамж бүхэн ер бусын сайхан байдаг нь амар амгалангийн туяанд гэрэлтэх хүүхдийн нүд, тэр цагт итгэж найдаж, хүлээж чаддаг байсан ирээгүй цагийн сайн сайханд байжээ."- Жинчид: Жингийн даамал Борх өвгөн. Түүнийг даган жинд гарсан Сийлэн, Баярт. Умбаа лам. Хөөвч, Мэнгэт. Мөн замын дундаас зам нийлдэг нууцлаг эгч дүү хоёр. Дүүгийн нэр Ашид. Сийлэн бүсгүй зайлуул цэрэгт татагдчихсан хойд хошууны хайртай залуугаа олох гэж жин дагана. Яаж олдохов дээ. Нутгийн залуу Буянт их тус болно.
Тэд замдаа олон ч үйл явдалтай учирна, Хасагуудтай үзэлцэнэ, нэгнийгээ тэдэнд алдана, Сийлэн бүсгүй хар хувцастай эмэгтэйг дагаад харь орон луу явна. Ихээхэн золиос төлөн байж нутгийнхаа барааг харна. Сэтгэл уярам...
Ийяа бүсгүйн аав Хуяг гэж өрөвдөлтэй нэгэн зураач. Бас л ээдрээтэй амьдрал туулна. Түүнийг дагуулж оргодог Далантай. Ийяа аавыгаа олно. Амьд сэрүүнд нь уулзаж чадна. Энэ хэсэг их сайхан байлаа.
Баян тарган эцэг эх, тарчиг ядуу эцэг эх гээд өнөөгийн нийгмийн нэгээхэн хэсэг. Гүжир гүтгэлэг, хараал ерөөл.
Хэдийгээр уран зохиол хэдий ч ихийг бодогдуулж, ихийг тунгаахад хүргэдэг ном байлаа.
Үгийн хүч гэж ааяа бас айхтар эд юм. Сайхан сайхныг бодож, амнаасаа бэлгэ дэмбэрэлтэй үгс унагаж байя даа гэж өөрийн эрхгүй бодно.
"Нэг аяга цай олдоход үүнийг уух надаас илүү цангасан хүн байгаа болов уу гэж боддог, нэг хонины арьс олдоход үүнийг хэрэглэх налаас илүү ядарсан хүн бий болов уу гэж боддог болсон цагт бүх ертөнц амгалан жаргаландаа умбана."
"Сүслэн дээдлэх юмгүй болохоор сэтгэл хоосон явдаг."
"Угаас манай монголчууд идэж уухаа урьтал болгоод байдаггүй, "өлсөх"гэдэг үгийг хэрэглэхээс цээрлэдэг улс."
"Далд ухамсар бүхнийг толь мэт тусгаж байдаг."
Гэх мэт сайхан сайхан хэлц их таарна. Мэдээж өмнөх удаагийн уншилтаар тэмдэглэж авсан зүйл ч байна. Энэ удаагийн дахин уншилтаар нэмж тэмдэглэсэн зүйлс ч байна.
Аливаа учрал, тохиол, хагацал, гуниг, гэмшил, баяр хөөр, сэтгэлийн амар амгалан чинь цаанаа их учир жанцантай, мөн асар дээрээс буюу өнө эртнээс л хоорондоо учиг холбоотой гэдэгт бүр л итгээд байх шиг байна.
Өө тийм, зүүдлэхээрээ зүүдээ бичиж тэмдэглэж байдаг юм билүү гэж хальт бодсон. Санахгүй нь их л дээ.
"Сондгой цагаан сувд" номд бас ийм эртний өвөг дээдсийн удам угсаа, нүгэл буян, үйлийн үр гэж гардаг юм.
За тун удахгүй "Тунгалаг хөх асар" номыг нь уншихаар шийдлээ. Одоо эхлүүлснүүдийгээ дуусгаж байж тэгэхдээ. Хэ хэ.
Тзр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Сайн байна уу?
返信削除Наад номыг чинь бас хэдэн жилийн өмнө эхлүүлээд дуусгаагүй хүн байна аа, ккк
Би бас зүүдний тэмдэглэл хөтөлнө гэж бодоод бичиж эхэлсэн байсан. Ганц нэг нь блог дээр байдаг л юм. Одоо ч юун зүүдтэй манатай блогоо ч бичихгүй байна шүү дээ.
Дахин уншсан чинь тун дажгүй байсан шүү. Хэ хэ. Би зүүдээ бичих гэхээр аймар санагдаад байдаг. Нэг их аймар зүүд зүүдлэнэ заримдаа ч...
返信削除