Англиар уншаад, ооё. Хэзээ нэгэн цагт ийм хэцүү номыг англи хэлээр уншдаг болчихсон гээд яриад, бичээд явбал сайхан аа. Тэгвэл би та нартай дуугарахгүй ээ, гэхгүй юу. Ха ха.
Канда Масанори-н орчуулгаар нь уншсан юм аа, япон хэлээр. Энэ Канда Масанори гэдэг хүний тухай номны тухай ярьж ютүбд оруулдаг Батцэцэгийн номын танилцуулгаас олж сонсоод.
Яг тэр танилцуулсан номыг нь зээлж аваад хэсэг цүнхэлж яваад, дараагийн хүн зээлмээр байна гээд захиалга ороод ирлээ гэхээр нь оронд нь хайж байгаад энэ номыг олж зээлсэн юм.
Бас л хөөрхөн хугацаа өнгөрчихсөн. Учир нь би өнөөх хүүхдийн хүмүүжлийн тухай ном "Модны нууцлаг амьдрал" номнуудаа уншиж гүйгээд, энэ номыг хойш нь тавиад байлаа л даа.
6 сарынхаа номны хажуугаар нэг япон уншдаг заншлаараа үүнийг зориглон барьж аваад л сууна. Тэр бүр хурдан уншиж амжихгүй л дээ.
Өрөөстэй олон номоо яаж ийгээд уншиж дуусгачих санаатай, тэгээд л энэ номны гарчиг нь анхаарал татсан байх.
"Та одоогийнхоосоо арав дахин илүү хурдтайгаар ном уншиж чадна" гэж орчуулсан байна.
Ерөнхий агуулга нь хэрхэн хурдан унших, ингэж хурдан уншихдаа зүгээр л минутын уншлага биш агуулгыг нь ойлгож, толгойдоо үлдээж унших аргыг зааж өгнө.
Тэрхүү аргых нь нэр PhotoReading гэдэг арга. Англи үгнийх нь утгаас л харахад ерөнхийдөө нэг зураглал харагдаж байна уу?
Англи хэлтэй залуус их тул та миний чадан ядан, мөн удаан оруулах бичвэрийг хүлээлгүй интернетээс хайгаад үзээрэй. Нэг шинэ санаа оноо танд өгч магад. Тийм үү? Амжилт хүсье.
Жич: Зургийг аль энэ сарын эхэнд дарсан байна. Би чинь номоо эхлэхдээ илж таална, зураг хөргийг нь авч мөнхрүүлнэ. Хуудсуудыг нь эргүүлж, дотроо зурагтай юм, зураггүй юм гэж харна.
Заримдаа эхлэл үгийг, заримдаа төгсгөлийн үгийг нь эхэлж уншдаг заншилтай. Мөн зохиолчийнх нь танилцуулгыг уншина.
За тэгээд та номыг хэр удаан, хэдэн цаг зарцуулж уншдаг вэ? Мөн уншсан агуулгаа хэр ойлгодог вэ?
Бидний багадаа сурсан унших арга барил, дадал бол утгагүй дэмий зүйл. Та өнөөдрийг хүртэл баримталж ирсэн өөрийн унших арга барил, мөн олон нийтэд зөв гэгддэг унших аргыг таягдан хаях хэрэгтэй.
Энэ удаад танилцуулах PhotoReading гээч нь 5 алхамтай.
1) Preparation
2) Preview
3) PhotoReading
4) Postview
5) Activation
Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарласан байна. Яг орчуулах гэхээр миний бяд хүрдэггүй. Англи үгнээс нь ойлгочих байх тийм үү?
PhotoReading-д юу чухал вэ гэвэл шинэ зүйл туршиж үзэх тэмүүлэл мөн тайван амгалан сэтгэл юм. Зөвхөн энэ хоёр л байхад болно.
Хүүхэд мэт танин мэдэх тэмүүлэл, гайхаж ханддаг хандлага, туршиж үзэх хүсэл, нээлт хийж явснаар таны өмнө урд өмнө үзэгдэх харагдаагүй гайхамшигт үүд хаалга нээгдэх болно.
Уншлага нь таны ажил амьдралд, эрч хүчний тань ундрага болно гэдэгт итгэлтэй байна.
Сонголт таны гарт. Хуучин арга барилыг зоригтойгоор таягдан хаях. Шинэ зүйлийг хамгийн түрүүнд, өрсөлдөн туршиж үзэх, шалтаг тоочихгүй байх.
Шинэ зүйл эхлэхэд хаях ёстой зүйлс гэвэл:
- Суралцагч гэдэг талаас өөрийгөө хэт доогуур үнэлдэгээ болих
- Аливаа зүйлийг хойшлуулж, өөртөө итгэдэггүй, өөрийгөө доош нь хийдэг, өөрийгөө үгүйсгэдэг зангаа хаях
- Алдаанаасаа суралцахад бус алдаандаа л хэт төвлөрөөд төгс төгөлдрийг хүсдэг бодлоо хаях
- Санамсаргүй, санаандгүй зүйл болон зөн совинд үл итгэх хандлагаа хаях
- Бүгдийг нэг дор мэдэхийг хүсдэг зангаа хаях
- Үр дүнг чухалчилдаг зангаа хаях
- Адгуу зангаа хаях
Нэмж хэлэхэд сөрөг үзэл бодлоо хамгийн түрүүнд хаях. Сөрөн бодол, сөрөг хандлага нь амжилтын эсрэг хамгийн том хана болдог.
Өнөөдөртөө ингээд өндөрлөе. Цааш нь уншмаар, мэдмээр санагдаж байвал дахин хэлье, өөрсдийн мэддэг хэлээрээ хайгаад, судлаад үзээрэй.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿