Өдрийн хоолыг өөртөө. Үе үе тансаглана. Найз нөхөдтэйгөө, эртний танилтайгаа гэх мэт.
Ихэнхидээ ганцаараа хооллоно, ажлын цагаар. Гялс идчихээд номоо уншина. Хааяадаа хувийн ажлаа амжуулна. Банк орж төлбөр тооцоо хийх, дэлгүүр хоршоо орох гэх мэт.
Түгжрэлгүй тулдаа амжуулдаг даа. Өдөр бүр ийм тансаг хоол идэхгүй ээ. Гэрээсээ авч ирсэн хоолоо иднэ. Өчигдрийн хоолныхоо үлдэгдлийг. Хи хи.
Үүнийг нэг тайвань, нэг хятад гэсэн эртний танилуудтайгаа хамт хооллохдоо идсэн. Сүүлд нэгтэй нь хооллохдоо өөр газар сонгосон боловч хаалттай байж таараад, хамгийн ойр байснаар нь дахиад л нэг газартаа орчихсон. Хэ хэ.
Тахианы мах. Кара-агэ. Гэртээ хийж иддэггүй тул, гадуур хооллохдоо хэрэв ийм сонголт байвал сонгож иднэ. Харин загас тахиа гэж байвал загасыг нь сонгоно.
Өдрийн нэг ийм сет хоол манай энд 1000 иен орчим. Хот газар бага зэрэг үнэтэй байх. Орлогын хэмжээ өөр өөр байдаг шүү. Тэгэхээр дүндээ дүн л гэсэн үг.
Монгол найз шуудангаар явуулсан илгээмж доторх Алёнка. Ёс болгож ганцыг идсэн. Иймэрхүү амттанаас татгалзаж эхлээд, бага багаар хэрэгжүүлж байна. Яг татгалзаад эхлэхээр энэ амттангууд маш ихээр над руу тэмүүлэхийг нь яана. Хэ хэ.
Одоо ч хөргөгчөөр минь дүүрэн монголоос ирсэн чихэр. Ааруул л хамгийн эхэнд дуусна. Ааруул мандтугай...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿