2024年7月6日土曜日

Шинэ амттан

Эх орноос минь ирсэн шинэхэн амттанг танилцуулах санаатай, ороод ирлээ. Болгоогтий...

Блог уншигчид минь бас ийш тийш явахдаа, бэлгэнд авахдаа санаа оноо авна биз ээ?

Ааруулан амттан гэж бичээстэй, ууттай амттан. Уутны хээ угалз бас хөөрхөн. Нэг тийм үндэсний өнгө маяг ороод. Өө тийм, энэ шөлний аарцыг тэгж байгаад нэг хэрэглэж үзнэ ээ. 

Өвөл бол ч тийм ээ? Нээрээ мисо шөлөнд хийгээд үзвэл яах бол. Хэ хэ. Найруулаад уучихдаг мисо шөлөнд хийж ууж үзнэ ээ.

Дотроо бас ийм жижиг ууттай. Таваглаад тавихад амар. Сүүлийн үед энэ савлагаанууд илт сайжирч байна өө. Гэхдээ байна аа, бага зэрэг гэгээрээд ирсэн чинь ингэж олон давхар савалгаа бас ч дэмий гэж бодож эхлээд байгаа. 

Тийм ойлгомжгүй тийм ээ? Нэг бол савлагаагаа сайжруул гээд л, нэг бол олон давхар савалгаа дэмий гээд л. Яг яалгах гээд байна аа тийм ээ? Ха ха. 

Байгаль орчин минь л, моднууд минь л санаанд ороод, харамлах, хайрлах сэтгэл төрөөд байх юм өө. Ай насны намар аа гэж...

Ийм дөрвөн янз байсан. Амт бол ерөнхийдөө ижил, хэдий дөрвөн янз ч гэлээ. Ааруулны амт нь давамгайлна. Хольц бол хачир төдий. 

Япон гэх мэт чийгтэй газар бол хурдан идэж дуусгасан нь дээр санагдсан. Хадгалахдаа мэдээж хөргөгчиндөө хадгалаарай. 

Содон сайхан амттанаар дайлсанд, найзуудаа баярлалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿