2024年9月13日金曜日

Хятад бэлэг

Энэ удаагийх нь Хятад шүү. 

Энд хоёр аймаг мужийн солилцоогоор "Нутгийн удирдлагын ордон"-д дадлага хийхээр ирсэн хятадын орон нутгийн төрийн албан хаагчийн бэлэглэсэн бэлэг. 

Ногоон ууттай нь буурцаг. Зурагнаас нь харахад л ойлгомжтой. Бага байхдаа иддэг байсан "шанцай" гээчтэй адил ч юм шиг санагдсан. Гэхдээ яг ч биш л дээ. 

Гэснээс би сая хотод нэг дэлгүүрээс шанцай бий юу гэж асууж байгаад авч идсэн. Биш байсан. Уг нь хятад хүнсний барааны дэлгүүр байсан юм. Бүх л хүнс байсан. Хатаасан жимс, элдэв даршилсан ногоо гээд л...

Бор ууттай нь сүүтэй цай. Аягыг нь харахад л ойлгомжтой. Мөнгөн аяга. Ажлын газрын нэг хүүхэн ууж үзсэн. Шар будаа хөвөөд, гайхаад байх шиг байсан. Хийцтэй, шар будаатай цай. 

Би уугаагүй л байна. Угаасаа монголынхоо ийм найруулж уудаг сүүтэй цайг ч нэг их уугаад байдаггүй юм өө. 

Жаахан сэрүү орохоор ууна аа. 

Гэснээс монголд зарагддаг зарим нэг сүүтэй цай онцгүй тийм ээ? Би бол эндхийн сүүгээ хярамлаад уучихдаг, хаая сүүтэй цай уумаар санагдвал. Хоруу чанар нь бага, тийм үү?

Амт чанар нь сайн бол бэлгэнд өгөхгүй юу. Анхаарна биз дээ? Уншихгүй байх л даа үүнийг. Хэ хэ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿