Хөдөө уулынхаа эмэгтэйчүүдийнх нь хийсэн хоолыг бид амтархан иднэ. Таалагдвал чухам яаж хийснийг нь асууна. Хэрэгжүүлж хийх нь цөөн л дөө. Хэ хэ.
Энэ удаад мёога буюу zingiber myoga гэдэг ногоог амархнаар идэж болохыг мэдэж аваад олзуурхав. Монгол орчуулга хайгаад олоогүй. Япон цагаан гаа гэж хэлдэг бололтой.
Чанаад, бэлэн худалдааны кимчитэй холиод идчихэж бололх юм билээ. Учир нь зулзагууд идэж өгдөггүй тул хань ижилтэйгээ ингээд идэж болох нь. Гэхдээ бас хөөрхөн үнэтэй, хааяа л авч иднэ.
Энд ч юмны үнэ тэнгэрт хадаж байна өө...
Шарсан загасаа ингэж жижиглээд агшаасан цагаан будаатайгаа холиод идэж болох нь.
Энэ удаагийх нь японоор 鯛(たい)загас. Анлиар sea bream гэдэг загас. Монголоор далайн зоодой загас гэх юм болов уу? Хэлж мэдэхгүй байна өө.
Гэснээс загас түлхүү идэж байх санаатай ч нэг л боломж бүрдэхгүй гэх үү? бүрдүүлж чадахгүй л байна.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿