389 хуудастай, нэлээд зузаан ном. Зөндөө л зүйлийг тодруулж, зөндөө л хуудсанд наалт наажээ.
Тэр бүгдийг энд бичнэ гэвэл зохиогчийн эрхийг зөрчсөн болох гээд, ямартай ч ганц нэг санааг нь ишлээд, өөрийн бодлоо, сэтгэгдлээ хуваалцав.
Үг хэлээр, үйлдлээрээ хүүхдээ хүчирхийлдэг эцэг эхийн жишээ хэд хэд гарна. Хамгийн зэвүүн нь "цус ойртолт" буюу жаахан охид, хөвгүүдийг хүчирхийлэх. Дандаа хамгийн ойр хавийнх нь хүмүүс байдаг гэж сонссон, уншсан.
Эх оронд минь ч ялгаагүй тийм ээ? Хойд эцэг нь, төрсөн аав нь ч байх шиг. Ихэнх нь ээжтэй нь харилцах харилцаа нь гэмтэлтэй байдаг шиг, аавых нь. Тэгээд ээжид нь хайрлуулаагүй, ээжтэй нь асуудалтай болохоор өөрийн мунаг хүслээ хангахаар төрсөн охиноо, дагавар охиноо оролдох, хүчиндэх.
Бүр нэг зэвүүн, буудаад унагачихмаар. Тэгснээ тэр бузар үйлдэлдээ ямар ч хариуцлага хүлээхгүй, амьдраад байдаг. Их л богино хугацаагаар хариуцлага хүлээж шорон оронд орсон ч хэзээ нэгэн цагт гарч ирээд, юу ч болоогүй мэт амьдрах...
Тэгэхэд хүчирхийлүүлсэн хүүхэд нь насаараа сэтгэл зүйн дарамттай, айдастай, бухимдалтай, амжилтгүй явах нь элбэг. Сэтгэл зүйчид хандаж, өөрийгөө эдгээхгүй л бол тэр асуудлуудтайгаа л дуусах нь гарцаагүй.
"...бид хүчтэй мэдрэмжүүдээ анх үүсгэсэн хүнд нь бус, харин дээрэлхэж болох нунж дорой нэгэнд нь шилжүүлж гаргадаг...""Эцэг эхийн үлгэр жишээгүйгээр хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, хувь хүний онцлог зэрэг нь эх захгүй далай тэнгист жолоогүй хөвж яваатай л ижил байдалд ордог."
Энэ үлгэрлэл гээч зүйл их чухал юм өө. Яг яаж үлгэрлэх ёстойгоо заримдаа мэдэхээ байчих үе тулгарна өө. Хүн л болсон хойно ээж аав ч гэсэн алдана, ононо. Тийм ээ?
За тэгээд их л олон төрлийн эцэг эхийн тухай өгүүлнэ. Архины хамааралтай, мансууруулах бодист донтогч, цаг үргэлж хянагч, өөрийнхөөрөө байлгагч, үгнээсээ зөрөхөд нь "үхэхээрээ айлгадаг", хүчирхийлэгч, гар хүрдэг, тоглоом шоглоомоор үргэлж сул талыг нь зарладаг, санхүүгийн дэмжлэг үзүүлэнгээ сэтгэл зүйгээр дарамтлагч, эцэг эхдээ өртэй шүү, биднийг харж ханд гэж дарамтлагч гээд л.
Хэрэв таны эцэг эх дээрх төрлийн аль нэгэнд хамаарах юм шиг санадвал, энэхүү номыг нэг уншчихсан байхад илүүдэхгүй шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿