11 сарын эхээр 3 хоног дарааллан амрав аа. Яг энэ өдрүүдээр орж гаралгүй, гэртээ байхаар таарсан тул ганц нэг япон найзуудаа гэртээ авчирч дайлахаар төлөвлөөд, дайлж цайлав.
Яахав угтаа Осака хотод зохиогддог "Намрын баяр"-т очиж үзмээр байсан боловч ойрын өдрүүдэд орж гарах минь ихсээд, ингэхээр гэрийн санхүүд ч нөлөөлөөд байгаа тул гэр зуураа амрахаар болосн юм.
Дуучин Сарантуяа ирж тоглосон. Нэг их сонсоод байдаггүй л дээ. Дажгүй хүмүүс ирж үзсэн сурагтай байсан.
Зочдоо дан ганц хуушуур, буузаар дайлах жаахан тиймхэн санагдаад. Эртээд найзындаа идсэн салатыг хийхээр шийдэв.Одоо ч тэгээд цахим дээр 10 хуруугаараа товшоод л хүссэн мэдээллээ олоод авчихдаг цаг үе тийм ээ? 10 хуруу бүхэлдээ хөдлөхгүй дээ, сайндаа л 2 гарынхаа 8 хурууг л хөдөлгөөд байх шиг байна тийм үү?
Дунд зулзага, интернэтээс хараад л шууд хийдэг юм, идэхийг хүссэн зүйлсээ. Ашиглаж чадвал технологийн хөгжил ч асар ач холбогдолтой юм дөө.
Улаан лооль, моцарелла бяслаг, чидун жимсний тос, хуурай буюу нунтаг базилик. Орц нь цомхон.
Улаан лооль, моцарелла бяслаг, чидун жимсний тос, хуурай буюу нунтаг базилик. Орц нь цомхон.
Яахав зарим нэг хүмүүс салатны навч, сонгино хэрчиж тавьдаг юм байна лээ. Мөн абокадо хэрчиж хамтад нь тавагладаг юм билээ.
Их амархан санагдав, хальслаад, хэрчээд, чанаад гэх дамжлагуудыг шууд алгасна гэж бодохоор...
Хэрчээд урлагтай гэгч нь таваглах нь чухал санагдсан. Дунд зулзагыгаа л гуйлаа. Ээж өөрөө нэг иймэрхүү чимхлүүр ажилд жаахан хойрго л доо.
Нэг гэм нь ногооны үнэ, бяслагны үнэ, за бүхий л хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь л байна. Мацагтан болно доо, аргаа барсан үедээ. Ха ха.
Нэг гэм нь ногооны үнэ, бяслагны үнэ, за бүхий л хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь л байна. Мацагтан болно доо, аргаа барсан үедээ. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿