Японд могой жил гарчихсан шүү дээ. 1 сарын 1-нд шинийн нэгэн гээд л тэмдэглэчихдэг. Нэг бодлын амар санагддаг. Манайхан шиг буруу өдөр шинэлээ гэж хэрэлдэж, маргалдахгүй. Хэ хэ.
Тийм хэрүүл сонсохоороо, уншихаараа бүр цаанаас минь нэг аазгай хөдлөөд, тэнэг санагдаад байдаг. Хэрүүл мундсан биш, утаа мутаа, түгжрэл мүгжрэл гээд хэрэлдэх, маргалдах зүйл их байхад...
Энэ жилийнхээ хуанлиг гэрийнхээ өлгөж болох газруудаад өлгөсөн. 00-ын өрөөнүүддээ, хөргөгчнийхөө хаалган дээр гээд л.
Энэ жил зурагтай гоё хуанли бага байсан. Ямар ч зураггүй том том тоотой. Гэр бүлийнхээ гишүүдийн хөтөлбөрүүдийг бичихэд амар. Мартахгүй.
Амралтын өрүүдээр нэг л газраар зугаалсан. Хүн ихтэй байсан. Тэгэхдээ тааралдсан могой жилнүүдийн зургийг дарав.
Могойн дээрх шар жимс нь бэрсүүт жүрж. Цагаан сарынх нь идээ болох цагаан будааны бялуу? дээрээ тавьдаг.
Хоолны газрын кассны хажуу дахь цагаан сарын чимэглэл. Хулс модоор нэг ийм чимэглэл хийж үүдээ гоёдог.
Хулс чинь эгц дээшээ, хурдан ургадаг, уян бөгөөд хугарах нь бага гэх мэт чанараар нь бэлгэддэг.
Бэлгэдлийн чанартай юмс олон олон. Бид монгол заншлаараа сүлд мод минь засаастай байдаг тул авч чимэглэдэггүй юм өө.
За тэгээд могой жилдээ аз жаргалаар дүүрэн, эрүүл энх байцгааж, амжилтаар дүүрэн гялалзахыг хүсэн ерөөе.
Гэснээс энэ жилийн цагаан ногоон сар хэдийд гэсэн бэ? Бууз банш нь хөлдөх үү? Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿