Халууны баяр. Бидний нэрлэж заншсанаар...
Угтаа бурхан болоочдынх нь сүнс эргэж ирдэг, тэд нартаа хүндэтгэл үзүүлдэг өдрүүд.
Овоо хэд хоног амардаг. Амралтын эхний өдөр суугуул хотын "баяр" тохионо.
Эртнээсээ хурмаст тэнгэрээс бороо хур гуйн, аргадаж буй нь тэр.
Шүхэр барин бүжнэ.
Хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн байгууллагынхан хамтлаг байгуулж оролцоно. Байнгын бүжигчин гэж үгүй. Мэдээж сайн дураараа жил бүр бүжиглэдэг "бүжигчид" бий.Гэхдээ жил бүр шинэ бүжигчид бүжих нь олонтаа. 2 долоо хоногийн өмнөөс оройд ажлаа тараад бүжгээ давтана.
Байгууллагаараа ижилсэн зуны дан кимоно буюу юката өмсөнө. Энэ бүжгийн хувцсаа жил бүр шинэчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайн байгууллагынхаа эмблемийг оруулсан байдаг. Жишээ нь энэ улаан юката нь энэ хавьдаа томхонд тооцогддог банкны үндсэн өнгө. Тэр цагаан дугуй хээ нь эмблем нь.
20-иод жилйн өмнө төрийн захиргааны багт орж бүжиглэж байхад өмссөн ногоон цагаан өнгөний хослол бүхий юката одоо ч солигдоогүй байна билээ. Хэрэв солино гэвэл төсвийн мөнгө, иргэдийн татварын мөнгөөр л солих тул төрийн албан хаагчид солихгүй, харин олон жилийн хугацаанд жилдээ нэг ашигладаг "нөгөө л" юката нь таних тэмдэг нь болчихсон, иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээн, бүжгийн явцад ирж дэмжинэ.
Ганц үндэсний баяр наадам, ондоошил, дархлаа, амьтан хүн муу хэлнэ, 100 жилийн ой гэх мэт сүржин үгээр дайрна.
Ондоошил, дархлаагаа урагш нь, ирээдүйд чиглүүлж хөгжүүлмээр шиг санагдах.
Олон жилийн үүх түүхтэй уламжлалт энэхүү шүхэрт бүжгээ эд бас хөгжлүүлээд л яваа. Хувцас нь гэхэд манайхаар бол дээл нь болох юкатагаа байгууллага бүр өөрсдийнхөө онцлогийг харуулсан, бүжиглэхэд амар байхаар өөрчлөөд, их л өвөрмөц болгон загварчлаад, донж оруулаад өмссөх байх юм билээ.
Ирэх жил дунд нь орж бүжиглэмээр санагдсан. Бодол өөрчлөгдчихгүй байгаа?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿