Намар цагт гадуур олон сонин арга хэмжээ болж байна өө. Бүгдийг нь үзэж амжихгүй. Зарим нь хол, зарим нь цаг нар таарахгүй, зарим нь төлбөртэй, зарим нь мөнгө шаардана гэх мэт.
Би чинь аль болох үнэгүй л зүйлд дагуулж яваад, хүүхдүүд гадаах цэцэрлэгт талбайдаа үнэгүй тоглоод, гүйж харайж байхад болно гэж боддог. Мэдээж үнэхээрийн сонирхолтой, танин мэдэхүйн чанартай бол төлбөртэй байсан ч дагуулж явна.
Өнгөрдөг хагас бүтэн сайнд ордон, цайзын баяр болов энд. 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Би ч эхэндээ мэддэггүй байв. Цахим ертөнц хөгжсөнөөр хүмүүсийн түгээсэн мэдээллээс мэдээ аваад очих үзэх юмсан гэж явсаар өдий хүрсэн юм.
Заримдаа мартчихна, нэг мэдсэн болчихсон гэж мэдээ гарна. Заримдаа ч бусад ажил давхцаж таарна.
Японд муж болгон ордон, цайзтай. Зарим нь он цагийн элэгдэлд хуучирч муудсаныг нь сэргээн завсарлаад, жуулчдын томоохон үзүүлэн болгон "ашиглана". Мэдээж хойч үедээ үлдээж, үндэсний онцлогоо хадгалах нь нэн түрүүнд тавигдана л даа.Ер нь гадныхан үндэсний гэсэн зүйлээ сайхан хадгалаад, хамгаалаад, сэргээгээд яючихсан тийм ээ. Манайхан орос ах нарынаа гайгаар хамаг үндэсний гэсэн зүйлсээ алдаад, хотод байгаа хэдхэн дээхний барилга, музей зэргээ бас л нураагаад л байдаг...
Нэг л их хятад хэв маягтай байшин барилгатай болчихлоо доо. Юм мэддэг хүмүүс нэг тийм хятдын хотуудын хэв маяг орчихож гэсэн. Арга ч үгүй юм уу? Материалууд нь бүгд урдаас орж ирдэг гэхээр. Хэ хэ.
Эдо үе болон бусад дээр цаг үед ямар буугаар, хэрхэн бууддаг байсан, самурай нар нь ямар хуяг дуулга өмсдөг байсан тухай мэдэж авах алтан боломж. Зүгээр нэг зурган дээрээс харах, ингэж амьд хүн өмсөн, алхаж, буудаж байгааг харах нь ялгаатай тул хүмүүс их цугладаг юм байна. Хүүхдээ дагуулсан хүмүүс их байлаа. Бага насны эрэгтэй хүүхэд өмсгөлийг нь өмсөж үзээд алхдаг булан байсан. Төлбөртэй байсан. Бид ч жаахан оройтож очсон тул энэ удаад хуяг дуулга өмсөж төвдсөнгүй. Ирэх жил эртхэн очиж байгаад өмсүүлж үзнэ ээ. Жижиг өөрт нь таарсан тоглоомон сэлэм зүүлгэчихсэн, хүүхдүүд их догь, самурай болчихсон мэт царайтай харагдсан.
Ирэх жил зулзагадаа өмсгөж, зураг авахуулна аа.
Буудсаных нь дараах дарийн утаа. Бас л чанга дуу гардаг юм билээ. Эхний буудлаган дээр бондгос гээд л цочив, хуран цугласан олон. Хэ хэ. Сүүлдээ дасах маягийн болж ирнэ лээ. Энэ буудагчид нь Окаяма мужаас ирсэн гэсэн. Мөн эмэгтэй буудагчид байсан. Түрүү жил Гифү мужийн Сэки хот ороод эртний самурай нарын сэлэмний үзүүлбэрийг үзсэн юм. Бас л сүртэй юм билээ. Ийнхүү газар бүр өөрсдийн нутгийн онцлог, үүх түүхийнхээ онцлогийг харуулсан баяр зохион байгуулна аа.
Ингэхдээ мэдээж идэш уушны булан, урлагийн үзүүлбэр зэргийг хамт ажиллуулна. Хажуу хавийнхаа мужийн хотуудаас урьж оролцуулна. Тэдгээр нь бас өөрсдийнхөө алдартай гэсэн хүнсний бүтээгдэхүүн зэргийг авчирч зарна.
Хоолоо идчихээд очсон тул юм худалдаж авч идсэнгүй. Зулзагууд харин мөхөөлдөс авч идсэн. Дуртай зүйлсээ чихэнд шивнэж ирээд л авахуулдаг зулзага байна, цаана чинь. Өхөөрдөм хөөрхөн дээрээ, дээрээс нь япон хэлээр хэлд ороод, нэг айлын зулзага. Хэ хэ.
Энэ хагас бүтэнд онцын ажилгүй, гэр зуур амарч байна. Хагас сайны өглөө нь нэг хороон дээр очиж яриа хийсэн. Нэг хороо ч гэж дээ, манай хороо. Таньдаг хүмүүс хэд хэд ирсэн. Амжилттай давсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿