Сэрүүхэн байх чинь яасан ч сайхан юм. Сэрүүцүүлэгч ажиллуулахгүй, сэнс ажиллуулахгүй унтана гэдэг айдаа мөн чиг таатай байна. Ганц нэг сар ч болтугай гэрийн тогны мөнгө бага гарах байгаа. Тэгээд л удахгүй даараад гээд халаагчаа асаагаад, тогны мөнгө их гарна. Ай амьдралаа гэж...
Намар цагт ямар цэцэгс цэцэглэж байна гэхээр? Японоороо 彼岸花, англиар red spider lily, латинаар lycoris radiata. Монголоор бас сайн хэлж мэдэхгүй, нүүрномдоо асуусан чинь танил эгч "алтан цацаргана" гэж бичиж үлдээсэн байсан.
Улаан өнгөтэй. Сараалжлаад, аалз ч юм шиг хэлбэртэй болохоор нь англи хэлэнд аалз гэдэг үг оруулсан байх тийм ээ? Монгол хэлний цацаргана гэдэг нэршил ч бас хөөрхөн санагдсан. Цацарч дэлбээлсэн байгаа биз?
Цэцэг болгон өөртөө ямар нэгэн утга агуулдаг даа. Энэхүү алтан цацаргана цэцэг ч өөрийн гэсэн утгатай. Хүсэл тачаал, цөхрөл, гунигт дурсамж, дахин учрах гэх мэт утгыг илэрхийлдэг гэнэ.
Үндэс нь хортой гэсэн. Тийм болохоор тариан талбайн ойрхон бага зэргийг тариалдаг гэж тариаланч хүнээс сонссон гэсэн, хань ижил. Би хортой гэж сонсож л байсан л даа. Гол нь мартана, жилийн дараа дахин учрахаараа санана. Хэ хэ. Мөн намар цагт өвөг дээдэс, өөд бологсдыгоо дурсан санагалздаг "хиган" гэдэг цаг хугацааны үеэр ургадаг тул японоороо "хиган-бана" гэж нэрлэсэн байх.
Намар цагийн улаан өнгөний тухай нэгэн хөөрхөн дуу байдаг юм, тэр дууны үгэнд "хиганбана" гэж гараад би анх анзаарч эхэлсэн, энэ цэцгийн. Японд ирснээсээ хойш нэлээд сүүлдээ. Учир нь ирснийхээ дараахан бол юун цэцэг ижмс харж баясах, чихнийхээ бөглөөсийг хурдхан онгойлгох юмсан гээд завгүй гүйдэг байлаа. Бага багаар онгойж л байна. Хи хи.
Япондоо бол аймшгийн кино, анимэ зэрэгтээ их оруулдаг цэцэг гэж уншсан. Би аймшгийн кино үзэх биш дээ? Сайн мэдэхгүй.
Харин япон судлалаар занималддаг томчууд энэ цэцгийн тухай өөр өөрсдийнхөөрөө бичиж тайлбарласан байсан.
Жишээ нь одоогийн боловсролын сайд бичихдээ: Хиган гэдэг нь "барамид" хэмээх самгард үгнээс гаралтай, орчуулбал "эрэг" гэсэн утгатай. Хүний амьдралын элдэв нисваанисыг гэтэлж, гэгээрлийн цаад эрэгт хүрэхийг барамид гэнэ. 4 жилийн өмнө инстаграмдаа бичсэн байхыг олж уншсан болно.
Харин монгол орчуулгыг нь япон судлаач Төмөрбаатар гуай инстаграмдаа бичсэн байна билээ. Мартчихалгүйхэн шиг нэг цэцгийн нэртэй болох юм шүү. Энэ олон цахим ертөнцийнхөө хуудсаар дамжуулаад.
Та бүхэн ч гэсэн миний блогоор дамжуулаад нэг ч гэсэн цэцгийн нэр тогтоогтун. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿