Уламжлалт ёсоор амралтын өдрүүд минь завгүй өнгөрсөн.
Хагас сайнд өдөртөө зулзагуудынхаа дунд эргэлдэж байгаа юм. Сиймхий л гарвал О.Мишээлээ уншаад л.
Дунд зулзага минь эгчийнхээ уншиж байсан нэг номыг эхлээд орхисон юм байна л даа. Тэгсэн том зулзага мэдэлгүй тэр номоо нэг багшдаа зээлчихэж. Номын сангаас зээлчихгүй даа гэж зөвлөснийх нь дагуу бид хоёр төв номын сан орсон чинь хаалттай байдаг гэнэ ээ. Дээврээ засаж байгаа гэсэн.
Өдөр нь хөнгөхөн хоол хийж идсэн.
Оройн хоолоо айлын хоол буудхаар болсон байсан л даа. Гэхдээ яаж хоосон очих вэ гээд цуйван хийж очихоор болоод, өглөөнөөс хойш л би бэлдсэн. Хэ хэ. Гурилаа зуурав. Хүрэхгүй гэж үзсэн тул үдээс хойш ногоогоо цуглуулангаа гурил нэмж авав.
Яагаад цуйван хийв гэхээр япон айл юм л даа. Хуушуур гэж захиалга өгсөн юм уг нь. Өө би нь ганцаараа амжихгүй, дараа хийж өгнө өө гэж байгаад л ганцаараа ч гэсэн хийж чадахаар нь цуйванг сонгосон хэрэг.
Хоол буудалт амжилттай болж өнгөрсөөн. Жаал буу халав. Сүши гэх мэт япон хоолоор дайлуулсан. Амттай байсан.
Нэг гоё нь манай хоёр гэр бүлийн минь хүүхдүүд зэрэг өсөөд яваа. Адил гурав гурван хүүхэдтэй. Тэд маань хоорондоо ханатлаа буу халж байх шиг байсан.
Бас нэг инээдтэй нь хагас сайнд манайд сүмо агаа нар ирнэ гэж байсан юм. Тэд нарыгаа маргааш буюу бүтэн сайнд ирээ гэж мундагдчихсан. Хэ хэ. Дунд зулзага минь сүмогийн сонгонд суралцдаг монгол хөвгүүдийг сүмо агаа гэдэг юм.
Бүтэн сайнд нь ажлын газраас минь зохион байгуулсан нэгэн арга хэмжээнд өглөө эртлэн босож нүүрээ угааж нөгөө хувцасаа өмсөөд гараад өгсөн. Манай хэд аажуу уужуу босоод бас л тус тусынхаа ажилд. Би нэлээд орой тарж ирсэн.
Том зулзага шалгалттай гээд толгой өөд татах завгүй хичээлтэй.
Хань ижил бага, дунд зулзага гурав сагсны нэгэн арга хэмжээнд явцгаасан. Бага зулзага олон хүн хараад жаал уйлсан гэсэн. Заалаар нэг чарласан гэсэн. Хэ хэ. Хөөрхий минь, өрөвдөөд...
Орой нь сүмо агаа нар ирсэн. Энэ удаад бүгд сүмо агаа нар биш, нэг хөл бөмбөгчин агаа, нэг хөнгөний агаа, нэг хөнгөний аниа нар ирсэн. Бид жаал буу халаад, хань ижил нэрэмжит гарын хоолоо хийж дайлсан.
Хааяа ингэж хүүхдүүд ирэхэд бидэн хоёр байгаагаараа л дайлна. Хаа нэгтээ зайрмаг гэх мэт амттан авч бэлдэж тавьна. Ундаа өгөхдөө гэртээ өөрсдөө хийсэн ундаагаар дайлж, түүнийхээ чавга жимсийг таваглаж тавьна. Бүр тэр жимсний амттанд орчихсон хүүхэд ч байдаг юм. Хэ хэ.
Өөрсдөө хийсэн жимсний жүүс, дарс хоёр маань амнаас ам дамжаад гоё, тасархай гэж үнэлэгдээд, ирсэн хүүхдүүд нэхэж уудаг гэж байгаа. Мэдээж 10 жилийн хүүхдэд дарс өгөхгүй...
Гэх мэтчилэн хагас бүтэн сайныг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөж байна даа.
Та бүхэн минь ч гэсэн каринтинтай байгаа өдрүүдээ хөгжилтэй сайхан өнгөөгөөрэй. Амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿