2020年2月20日木曜日

Сахэл Роза

Бүтэн сайнд нэгэн арга хэмжээнд явсан гэсэн дээ.

Үдээс өмнө нь суугуул нутагт минь суралцаж, амьдардаг гадаад иргэд цуглаж ярьж хөөрөн, хоолны технологич гурван эмээгийн хийсэн хоолыг идэцгээн, үдээс хойш нь гадаад иргэдийг оролцуулсан форумыг очиж сонсоцгоосон.

Би явах явахгүйгээ сайн шийдэж чадахгүй, сагсны арга хэмжээ энэ тэр давхцаад, багыгаа дагуулаад явах уу? гээд л их эргэлзсээн.

Сүүлд нь хань ижил яваад ирээ гэснээр шийдэгдэж, дав дахид нь шийдвэр гаргаад л явсан.
Монгол, хятад, тайвань, индонез, малайз, америк, франц, бразил, филиппин, солонгос, гээд улсын иргэд ирсэн. Өөр мартсан улс байна уу? Далбааг нь хараад. Оросын далбаа харагдаж байна тийм үү?

Монголоос би ганцаараа. ганц нэг хүмүүст хамт явах уу гэж асуудаг байжуу? гэж бодсон. Тэгснээ бүгд л амралтын өдөр гэр орондоо аятай тухтай амрахыг урьтал болгох байх даа гэж бодох...

Ногоотой шөл. Дотроо будааны данга гэж хэлээд байдаг, бөмбөлөг?-тэй. Би нэг их дуртай биш ч нэрээ бодоод идсэн. Хэ хэ.

Наана харагдаж байгаа нь гурван төрлийн будаан дээр өөрсдөө дуртай ногоо жимсээ нэмж иднэ. Жимсэнд мандарин, киви хоёр байсан. Ногоо нь болохоор брокколи, улаан лооль, өргөст хэмх байсан.

Мах байгаагүй. Учир нь шашин зэргээсээ бодоод элдэв амьтны мах иддэгүй улс байдаг тул энэ удаад нэг ч мах хэрэглээгүй. Байнга мах идэж байдаг надад ч зүгээр байсан.

Тэртэй тэргүй орой сүмо агаа нар ирэх юм чинь мах шарж идэх юм чинь гэж бодоод олзуурхан идсэн. Будаан дээр жимс тавиад идэх чинь амттай л юм билээ. Та нар бас туршиж үзээрэй.

За хоол энэ тэр ч яахав, мэдээж гэрээсээ гараад явахаараа цоглог болчихдог надад сайхан л байлаа. Хэ хэ. Уг нь бол гэр амьтай л даа. Хааяа ажлаар гэх мэт гарч орохдоо аль болох цоглог байхыг хичээдэг дээ. Улсын минь нэр мөнхийн дагаж явдаг тул...

Хамгийн их таалагдсан нь форум байлаа. Тэр тухай дараагийн бичлэгт. Энэ удаагийн оршил урт болчихлоо.

Бүгдэд нь амжилт шүү.

0 件のコメント:

コメントを投稿