1. Бүсгүй минь, нүүрээ угаа
2. Бүсгүй минь, уучлал гуйхаа боль
3.
4. Амьдралд бэлэн үү? Охин үр минь
5. Ухаалаг ходоод
6. Зүрхний хилэн
7. Элэг цэвэрлэх гайхамшигт арга
8. Бид ингэхэд хэн юм бэ?
9. Оршихгүйгээр оршихуй
10. Тэргэл саран
11.
12. Хайрлагдах нууц
13.
14. Бясалгалд дадахуй
15.
16.
17. Үл үзэгдэх хотууд
18.
19.
20. Амьд гариг
Одоогоор эхний хорийг л бичлээ. Ингэж бичихдээ зохиолч, орчуулагчийг, үнэтэй нь тэмдэглэнэ. Энэ бас уншмаар байгаа дараалал биш шүү. Зөвхөн бичсэн дараалал.
Захихдаа, худалдан авахдаа шилж, сонгож захьдаг л даа. Эхний хэсгийг нь өглөөний гайхамшиг подкастийг сонсоод, дунд хэсгийг нет шагайж явахдаа, сүүл хэсгийг Гурван дэвтрийг бичсэн Д.Болортуяагийн номын танилцуулгыг сонсоод тэмдэглэсэн байх юм.
Зүрхний хилэнг багадаа нэг уншиж байсан санадаг. Дахин ушмаар санагдаад, аавынхаа захиснаар. Угтаа бол манайд байдаг л юм. Гол нь би энд ингэж хадагдахаа мэдээгүй, хоёрдугаарт тухайн үед манайх нүүдэл суудал хийгээд аавынхаа хамаг номыг хайрцаглаад баглачихаад ирсэн. Хэ хэ.
Тэгээд л тэр чигтээ. Аав минь охиноосоо айгаад хайрцагнуудыг минь онгойлгохгүй. Агуу их хайр биз? Тэр хайрцагны нэгэнд минь энэ ном байх л ёстой доо гэсэн хөөрхий аав минь. Нэг нартай өдөр очиж номнуудыг нь гаргаж өгнө өө.
Яагаад гэрийнхээ номыг багласан гэхээр, би та хоёроосоо номнуудыг тань л өвлөж авна, тусдаа гарахдаа. Тийм болохоор би мэдээд баглалаа шүү гэж хошуугаа цорвойлгож байгаад л баглаад авсан юм.
Аав минь охиндоо амь болохоор татгалзаж чадаагүй...
Гэснээс нэг харихаараа хайрцагнуудаа уудалж зарим нэг зүйлсээ хэрэгтэй гэсэн хүмүүст тараана аа. Манайхан уутаа бэлдэж байгаарай. Хи хи. Заримыг нь боломжийн үнээр зарна шүү. Мөнгөөрөө бэлдээрэй бас. Ккк.
Ингээд бичсэн чинь нээг гоё хариад ирмээр, аавдаа үнэрлүүлмээр санагдчихлаа.
Мөн яагаад өдөр бүр шахуу бичиж байгаа вэ? гэхээр өглөөний гайхамшиг дээр бичиж бай гэж их гардаг юм. Ганц ӨГ дээр ч биш, бас бус номонд бас тэгж байсан. ӨГ дээр бол scribing гэж гардаг.
Одоогоор хамгийн сайн хэрэгжүүлж байгаа зүйл бол энэ бичих л байх шив дээ. Бусдыг нь мөөмнөөс нь гаргаж байгаад, будаа болгоод үзүүлээд өгнө өө. Хо хо.
За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿