Хөөрөөд л явна би. Хэ хэ. Та нар бас хөөрөөрэй.
Хоёр дахь жишээ.
1970 оны үеэр Бангладеш улс нь тусгаар тогтнолын төлөөх дайн дуусаад удаагүй, айл бүр жижиг тариалан эрхэлдэг байж. Тариалангийн ажилд хэн туслах уу? өнөөх л охид.
1980-д он гэхэд 5 дугаар ангид суралцах охидын тоо ердөө 2-хон хувьтай байсан гээд боддоо. Ахлах ангид охидын тал хувь нь л дэвшин суралцдаг байж. Үүнийг европт бизнес хийж амжилтанд хүрсэн Fazle Hasan Abed гэдэг хүн нутагтаа харьж ирээд сургууль байгуулсан. Суралцагчдын 70-с дээш хувь нь охид, бас бүх багш нь эмэгтэй хүмүүс байсан гэдэг. Яагаад бүх багшаа эмэгтэй байлгасан бэ? гэхээр эцэг эхүүд охидоо сургуульд өгөхгүй байсан гэнэ.
Мөн сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн хуваариа ургац хураалтын улирал энэ тэрийг бодолцож гаргадаг байсан гэнэ. Сурах бичгээ үнэгүй тараана.
Мэдээж маш их бэрхшээлтэй тулгарсан. Сургуулийг нь шатаадаг байсан гэнэ шүү. Ёстой мэдрэл байгаа биз? Тэр болгонд дахиад л сургууль барьдаг байж. Гэх мэт хүмүүсийн ач буянаар охидыг сургаж болохгүй гэдэг үзэл, заншил, шашин, соёл нь бага багаар өөрчлөгдөж л байна гэнэ шүү.
Fazle Hasan Abed-н тухай нетээс олж уншина биз дээ? Одоо ч бүх зүйлийг олж мэдэхэд хялбар болжээ...
Дараагийн нэг жишээ.
Кения улс. Масай овог. Охидыг бага сургуульд л суралцуулдаг. Дунд сургуульд орох жилээс нь сургуулиас гаргачихдаг. Мөн охидын бэлэг эрхтнийг зэрэмдэглэдэг. Багад нь сүй тавьсан эртэй гэрлүүлнэ. Гэрлэсэн өдрөөсөө эхлээд сургуулиас гарна. Дунд сургуульд элсэн суралцдаггүй. Усанд явна, түлээ түүнэ, хоол хийнэ, гэр цэвэрлэнэ, тариалангийн ажилдаа явна. Өнөөх л жаран чаванцын ажил, ямар ч нэр хүндгүй, цалингүй ажлуудыг хийнэ.
Ямар сайндаа л жаран чавганцын ажил гэх вэ дээ, тийм ээ? Бүлэх бүтэн жаран хүн байж байж дээр дурдсан бүхнийг амжуулах гээд байна аа даа?
Какения гэдэг охин үргэлжлүүлэн сурахын тулд аавтайгаа гэрээ хийнэ. Муйхар уламжлалыг чинь дагаж бэлэг эрхтнээ зэрэмдэглүүлнэ, харин үүнийхээ төлөө үргэлжлүүлэн сурна шүү, хүнтэй суухгүй шүү гэж. Яа бас л аймар уу?
Ингэж асар том золиос гарган суралцсаны үр дүнд америкт суралцах тэтгэлэгт тэнцэнэ. Онгоцны нь зардал тэрхүү тэтгэлэгт нь багтаагүй учраас овгийнхоо нэр нөлөө бүхий хүнээс мөнгө гуйна. За ингээд америкт суралцаж, докторын зэрэг хамгаалж дүүргээд НҮБ-д ажиллана.
Охид эмэгтэйчүүдийн эрхийн тухай судална. Нэг зүйлийг хатуу ойлгоно. "Сурахын тулд биеэ зэрэмдэглэх шаардлага байхгүй. Сурах эрх хүн бүрт төрөхөд нь л цуг төрж байдаг."
Нутагтаа харьж очоод тосгондоо сургууль байгуулна. Охид үргэлжлүүлэн суралцах бололцоогоор хангаж өгнө. Эцэг эх, томчуудад муйхар уламжлал, сүсгээ таягдан хаяхыг ухуулна. Бэлэг эрхтнийг зэрэмдэглэхгүй байхыг, охиды сургуулиас завсардуулахгүй байхыг хуульчилж өгсөн. Гэх мэтээр хувь хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Масай овгоос Кени улсын сургуулиудад сурлагаараа тэргүүлэх охид олноор төрөн гарчээ.
За нэг иймэрхүү.
Монгол дахь ид шидийн орноос бас олон олон хүүхэд ирээдүйд цойлон гарч ирнэ гэдэгт найддаг, итгэдэг. Ямар нэгэн аргаар үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх юмсан гэж мөрөөддөг. Одоогоор аргаа нэг л олохгүй байна. Мөн хүүхдүүдээ өсгөөд жаахан зав муутайхан. Санаж явбал бүтнэ ээ гэж...
Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿