2020年6月12日金曜日

Гоё

Өнөөдөр гоё өдөр байна өө. Яасан гэхээр ажил дээр шинэ номнууд ирсэн. Дотор нь уншчих юмсан  гэсэн ном хэд хэд байна.

За та нар намайг улаан номчин гэж бодов оо? Яагаад ингээд л ном гээд бичээд байдаг вэ гэхээр? Эргэн тойрныхоо, хамаатныхаа дүү нарыг номонд дурлаасай, уншаасай гэж бодоод л оруулаад байдаг юм. Түүнээс би мундагтаа биш ээ.

Нэг хэсэг жаахан үглээд, тэгээд ад болох янзтай болохоор аргаа өөрчилж байгаа ухаантай. Хэ хэ. Мөн хамаатны садан төрлүүд минь хүүхдүүддээ чихэр биш ном авч өгдөг байгаасай гэж, цэцэрлэг, сургуулийн багш мэргэжилтэй хамаатнууд минь санаа аваасай гэж долоон булчирхайгаа тоочдог юм шүү. А гэж уншаад Б гэж бичдэг юм шүү. Хо хо.

Нэг хүн ингээд л уншсанаа бичээд л, тэмдэглээд л, зураг хөрөг оруулаад байхаар уншмаар санагддаг юм билээ шүү. Жишээ нь нүүрномд Ээнээгийн тэмдэглэл гээд бичлэгүүд ёстой авууштай. Сурсан мэдсэнээ, дуулснаа олонд хуваадаг, түгээдэг сүрхий бүсгүй байдаг шүү.

За тэгээд зээлээд уншихаараа зураг хөрөг оруулна аа. Японд сурч ажилладаг, амьдардаг ээжүүд аавууд бас санаа аваарай. Өөрсдөө бас уншаарай.

Цоо шинээрээ, уншигчдаа хүлээж буй номнууд гоё. Хайр хүрнэ. Хэ хэ. Нээрээ би бас нэг ном аваад тавьчихсан гэртээ. Ширээн дээрээ хэсэг аяга тавагтайгаа хамт байлгана. Гол нь хоол унд асгаад муухай болгочихгүйхэн шиг байх. Маш сайн харж хандах хэрэгтэй.

Гэснээс би өдөрт маш олон ном уншиж байгаа. Зарим өдөрт бүр бүхэл бүтэн англи хэлээр ном уншина. Ямар ном гээч? Бага зулзагынхаа ганц нэгхэн үгтэй, өгүүлбэртэй номыг уншиж өгч байгаа. Ном л бол ном. Тэрэн дунд нь англи үгтэй нэг ном байдаг юм. Ха ха. Мундаг байгаа биз дээ?

Бага зулзага бүх номоо уншуулж байж санаа нь амардаг. Ямар сайндаа зарим нэг зузаан номыг нь нуусан. Эгч нараас нь өвлөгдсөн зузаан номнууд байдаг юм. Ккк.

Би газар завилж сууна. Миний өвөр дээр бага зулзага сууна. Тэгээд би номыг нь уншиж өгнө. Дараагийнхаа номыг авчирч өгнө. Би завилж суусан хэвээр хүлээнэ. Хэрэв өөр байрлалаар суувал уурлана. 

Ирээдүйд бас нэг уншдаг иргэн бэлдэж байгаа ухаантай юм даа. Жаахан маамаатай ээж аавууд бас багаас нь бэлдээрэй. Томорчихсон хойно нь үглээд бол дийлдэггүй юм шиг билээ. Тухайн хүүхдийн өөрийн хар шор л мэдэх хэрэг байх. Уншдаг найзаасаа суралцаад явах байх, хор шартай нэг нь. Хэ хэ.

За тэгээд бүгдэд нь амжилт шүү. Хамтдаа хичээцгээе.

0 件のコメント:

コメントを投稿