Банзүкэ. Эндээс төгсөөд явсан хүүхдүүдээс ах эгч хоёртоо гээд өгч явуулдаг.Гэхдээ мэдээж бүгд биш л дээ.
Манайхан ч одоо банзүкэ гэхээр бараг орчуулалтгүй мэдэхээр болсон тийм ээ? Сүмог япон иргэдээс нь илүү үзэж, мэдэж, дэмждэг болохоор. Сүмогоор дамжиж орж ирсэн гадаад үг их байна аа, тийм ээ?
Энэ оноолтны цаас нь гоё. Япон цаасан дээр хэвлэсэн. Аварга энэ тэр гээд зиндаа ахихаар нэрний үсэг нь томроод хамгийн дээд талд бичигдэнэ. Зиндаа доогуур байх тусам доогуур, жижиг бичигдэнэ.
Үүнийг өөрийгөө орос гэж танилцуулсан залуу өгсөн. Аав нь монгол, ээж нь орос. Ээж дээрээ өссөн. Наашаа ирэхийнхээ нэг жил л монголд аав дээрээ байсан. Аавыгаа сайн мэдэхгүй шахуу, монгол хэл мэдэхгүй шахуу, оросоор ярьдаг ирж байсан. Энд суралцахдаа япон хэл, монгол хэл давхар сурсан.
Тэгсэн мэргэжлийн сүмод ороод нэг ярилцлагандаа би орос хүн, намайг монгол гэхээр гайхаад байна гээд хэлчихсэн гэнэ. Би ч сонсоогүй л дээ. Хүмүүс тэгж шуугиад л байсан.
Уг залууг таньдагийн хувьд бол уг залуугийн л зөв шүү дээ. Монголчуудаар хахаж цацчихсан, монголчуудын ааш, омгийг битүүхэн эсэргүүцдэг сүмогийн ертөнцөд нэг ч гэсэн орос хүн байж л байг л дээ.
Уурлаад, хараагаад, загнаад байсан хүмүүс, тэр иргэншлээ солиулчихсан, япон эхнэр авчихсан бөхчүүдээ харааж, загнаж, элдвээр нь хэлээч гэж хэлмээр санагдаад, хэл загатнаад байсан шүү. Ха ха.
За тэр ч яахав. Сүмо танилгүй, энгийн иргэдэд энэ банзүкэ гээч гайхал чинь тэр бүр олддоггүй, ховрын эд гэж байна шүү дээ. Бид л башё болгоноор аваад байдаг болохоос. Бидэнд ховрын зүйл өгч явуулдагт баярлалаа.
Бид бас эндээсээ ганц нэг эмээ өвөөд өгдөг. Тэд учиргүй баярлаад авдаг. Тэрнээс ирсэн, энэнээс ирсэн шүү гэж хэлээд л өгнө. Аминдаа тэдгээр дүү нарынхаа нэр нүүрийг өсгөж, дэмжигчийг нь нэгээр ч болтугай өсгөж байгаа царай нь.
Гэснээс энэ сүмочид чинь цаанаа дандаа мөнгөтэй гаруудаар тэтгүүлж, найз байдаг юм билээ. Мөнгөтэй гарууд нь ч сүмочдынхоо царайг? нэрийг ашиглаж өөрийгөө пр-ддаг шиг байна лээ шүү дээ.
Жирийн иргэн би ч энэ оноолтоор нь өөрийгөө бас пр-даад байна аа. Хэ хэ. Мундаг, сүмо танил дүү нартай.
Гэснээс монголын минь ирээдүй болсон залуус дан ганц сүмод гэхэд л олноороо битгий ирээсэй гэж битүүхэндээ боддог. Яагаад гэвэл ид сурдаг насандаа танихгүй хэл ус соёлтой газар ирээд, олигтой сурсан ч юм байхгүй, барилдаад л, идээд л, унтаад л, улиралдаа нэг тэмцээнд орчихоод л явж байна.
Ярианы сэдэв нь тэдэн кг таргалаад, тэдэн кг жин хасаад, тэгж хөлөндөө, мөрөндөө бэртэл аваад л гээд. Бидэнд тэр бүр мэдэгдэхгүй ч бэлтгэлийн явцад шалбарна, хугарна, шөрмөс тасарна гээд том жижиг бэртэл их авна, зарим нэг бэртэлтэйгээ тэгээд насаараа л найзлах хэрэг гарна.
Тэгэхэд академик боловсролтой өсөж байгаа залуус цаана чинь марс руу аялах тухай яриад байна шүү дээ...
За за нэг банзүкэ авдгийгаа бичих гэж баахан бурчихлаа. Нүүрномд ингэж бичсэн бол элдвээрээ хэлүүлж загнууж байхгүй юу? Азаар сүүлийн үед блог уншдаг хүн ховор ч болж. СБА шүү.
Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿