Багадаа их шүлэг цээжилдэг байж билээ, бид тийм ээ. Одоо ч тийм биз дээ? Монгол хүүхдийн шүлэг, яруу найраг тэр бүр уншаад байхаа больжээ. Энэ их буруу шүү.
Багадаа уншдаг байсан, цээжлээд буцаагаад мартсан ганц нэг шүлгээ сэргээж цээжилнэ ээ, ерөөсөө.
Зээ, энэ шүлгийг дунд зулзага гуравдугаар ангидаа, гэрийн даалгаварт уран уншдаг байсан юм. Яагаад ч юм их хөөрхөн, санагдаад. Гол нь зулзага дүртэй итгэлтэй жүжиглэж уншаад хайр хүргээд байсан юм.
Хальт орчуулах гээд оролдчих уу?
Би бол цөгөрцөг
(Камакири Рюүжи)
Зун цаг шүү
дээ, одоо
Цоглог шүү
дээ, би
Хэт ойртож
болохгүй шүү, надад
Миний сэтгэл
зүрх ч, хадуур ч
Хүчтэй лугшмаар
гялалзаж байдаг шүү
Халуун байна шүү
Би хичээж
байгаа шүү
Нарны шатаам илчийг биедээ шингээнгээ
Хадуураа
далайх миний дүр төрх
Хөөрмөөр
сүржин шүү дээ.
Нэг иймэрхүү. За барахгүй эд шиг байна шүү. Монгол үгийн сонголт муу байна аа. Үг орж ирэхгүй байна аа. Эх хэлээ сайн сурах минь, тэр англи хэл энэ тэр цаашаа шүү гэчих үү? Хи хи.
Өөрийнхөө цаашдын уран бүтээлд амжилт хүснэ ээ. Иймэрхүү маягаар үе үе орчуулга хийдэг юм уу дөө.
Уншигч олондоо бас амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿