2020年6月27日土曜日
Би бол шар, цагаан, бага зэргийн цэнхэр
Бас нэг ном. Зурагтаар танилцуулга нь явсан гэсэн. Би харж амжаагүй. Дунд зулзага олж харсан байна лээ.
-Ээж ээ, таны уншиж байгаа ном, зурагтаар ярьж байсан.
-Тийм үү? Юу гэж ярив?
Гэснээс би зурагт бараг үзэхгүй байгаа. Намайг эзгүйд дунд зулзага хэдэн минут зурагт үзээд, миний бараа харагдахаар унтраачихдаг. Хэ хэ. Мэдээд байгаа хэрнээ, мэдээгүй дүр эсгээд л явж байна. Хо хо.
Brady Mikako гэдэг хүний бичсэн ном. Хэд хэдэн ном бичсэн байдаг юм байна. Боломж гарвал олж уншихыг хичээнэ ээ.
Хүүгийнхээ тухай, англид хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх тухай, эрлийз? хүүхдэд хэрхэн ханддаг тухай гарна. Мөн ялгаварлан гадуурхалтын тухай гарна. Одоогоор дуусаагүй тул бас дэлгэрэнгүй бичих боломжгүй.
Ямартай ч нөхөр нь Ирланд, өөрөө Япон, хүүхэд нь эрлийз? Гэрээрээ английн нэгэн жижигхэн хотод амьдардаг. Амьдарч буй орныхоо бага сургууль зэргийн талаар бичсэн байна.
Ер нь гадаадад эрлийз гэлтгүй хүүхдээ өсгөж буй ээж аавуудад янз бүрийн л бэрхшээл тохиолддог байх. Надад ч тохиолддог.
Жишээ нь нэрнээс авахуулаад л өөр. Ойр зуурын бичиг цаасан дээр эндхийн катакана үсгээр бичдэг. Албан ёсны гэрчилгээ баримт зэрэгт англи үсгээр бичнэ гэх мэт адармаатай зүйл их.
Мөн л, х, ө гэх мэт үсэгтэй нэр бол бүр хэцүү. Бичихэд ч тэр, хэлэхэд ч тэр. Япон маягаар дуудахдаа анхаарахгүй бол элдэв хоч авна. Тэр бүрт хүүхэд хямрана. Ээж аавынхаа санааг зовоохгүй гээд хэлэхгүй байх ч тохиолдол гарна.
Өө тийм, энэ англи улсыг чинь хөгжчихсөн, ямар ч асуудалгүй улс гэж бодож байсан минь бага багаар өөрчлөгдөж байна. Бүхэл бүтэн улс хойно элдэв л бэрхшээл байдаг юм байна. Ядуурал ч байж л байна.
Уншиж дуусаад ганц нэг зүйл тэмдэглэж оруулахыг хичээнэ ээ.
Ямартай ч мартахгүйн тулд зураг оруулчихлаа.
Бүгдийнх нь ажил үйлсэд амжилт, эрүүл энхийг хүсье өө. Ингэхэд корона юу болсон бэ?
登録:
コメントの投稿 (Atom)
0 件のコメント:
コメントを投稿