Зуны амралт дуусахын өмнө дунд зулзагатайгаа булагнасан зургаа оруулах гээд л. Өмнө нь том зулзагатайгаа булагнадаг байлаа шүү дээ. Одол том зулзагатаа тоогдохоо байсан.
Найз нөхөдтэйгөө орж гардаг, нэг бол тооны дугуйлан энэ тэр гээд олдохгүй болсон.
Зулзагын захиалсан лавшаа. Японоор бол үдон гэнэ ээ. Эдний лавшаа огт махгүй шүү дээ. Гайхаж байна уу? Зулзага дуртай, сонин.За үүний би захиалж идсэн. Вакамэ буюу далайн замагтай. Би энэ далайн замагт бас дуртай. Бага байхад бамбай энэ тэрд сайн гээд идээд байдаг байсан нь энэ байх аа тийм ээ?
Далайн байцаа гээд л тухайн үедээ хачин муухай амттай зүйл өгөөд байдаг байлаа, ижий аав минь. Далайгүй байж хаанаасаа ч олдог байсан юм зайлуул. Би бамбайгүй л дээ. Нэг хүний хомрогонд л идээд байсан хэрэг.
Бусад тэр ягаан магаан, шар мар зүйлийг нь дараа хэлж өгнө өө. Хэ хэ.
Ямар олон байсан, байлаа, байдаг гэдэг орчихов доо. Хэ хэ. Өнгөрсөн цаг дээрх дурсамжаа өгүүлэхээр өөрийн эрхгүй энэ үгс бичигдээд байна. Уучлаарай.
Бичигдээд, бичигдүүлээд, бичигдүүлэгдээд гэх мэтээр явах нь байна. Ккк. Тэр самар түүдэг залуу хөөрхөөн...
Амралтын өдөр идсэн, идэгдсэн, идүүлэгдсэн улс байх юм даа гэж. Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт.
Эх хэлээ сайн сурахгүй бол ч, амьтан хэлж муулах ч яамай, өөрийгөө хичээх минь, тийм ээ?
0 件のコメント:
コメントを投稿