Гэснээс титэм гуай ойрд чимээгүй байгаа. Түй түй түй. Хи хи.
Нийт мужийн хэмжээнд 22 хүн тусаад. Эдгэрсэн нь 22 гэсэн мэдээтэйгээ овоо хэд хонолоо. Гэсэн ч бид амны хаалтаа зүүгээстэй. Хүнсээ цуглуулахдаа зулзагуудаа орхиод, хань ижил бидэн хоёр ээлжилж гүйгээстэй.
Байнга шахуу ордог mall-н лифт. Нэг удаад суухдаа 4-хөн хүн л сууна. Тэгээд яг тэр улны дүрс дээр л гишгэнэ. Өөр газар зогсож болохгүй. Хэрэв дүрэм зөрчвөл торгоно.Худлаа худлаа тоглосон юм. Торгохгүй. Аль болох хоорондын зайгаа бариарай гэсэн анхааруулга. Япон хүмүүс ихэнх нь ухамсартай болохоороо дэлгүүрээс гаргасан хүсэлтийг хаа очиж чандлан сахиад байх шиг байсан. За ингээд биччихвэл ганц нэг хүн монгол хүмүүс тэгээд ухамсаргүй юм уу? гээд дайрах вий дээ.
Саяхан нэг хүнтэй жаахан мэтгэлцээд ээ. Тэр санаанаас гараагүй л байх шиг...
Ажлын газрын лифт бас ийм заалт гаргасан. Гэхдээ жижигхээн тул дотор нь ингэж нааж бариагүй. Гадна талын товчлуурын хажууд цаасан дээр хэвлэж гаргаад наасан байсан.
Ойрд Абэ ах ажлаа сайн дураараа өгөөд, дараагийн ерөнхий сайд хэн байх вэ? гэсэн мэдээ давамгайлаад, халдвар авсан хүний тоог мэдээлсэн мэдээтэй таардаггүй ээ би.
Харьцангүй цөөрөөд байгаа сураг байсан. Гэхдээ сүүлийн хоёр өдөр Токио буцаад нэмэгдэх хандлагатай байна гэчихэв үү? Яав?
Ямартай ч ирэх жилийн хавар хүртэл сайхан найзлаад л явах бололтой. Гэснээс титэм үг гээд л энд тэнд явж харагддаг даа. Ерөнхийлөгч асан Багабандийн бичсэн. Золиг чинь их муу ёрлож байж. Ха ха. Би ч өөрөө зарим нэг нийтлэлийг нь шимтэн шимтэн уншсан дөө. Ойрд харин уншаагүй юм байна шүү.
За за вирус яриад явж байснаа шаал хөндлөн зүйл бичээстэй.
Маргааш болтол баяртай. Мартсанаас мал мэнд үү? гэдэг шиг. Сургууль соёл нь дажгүй биз дээ? Бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿