Холын хөрш нэг ногоо өгөөд өө. Түүнийг нь нетээс хайж үзэж байгаад ямартай ч болгоод идсэн.
Бүтнээр зургийг нь дарахаа мартсан бөлгөө. Японоор соомэн кабочя. Монголоор нарийн гоймон хулуу? Махчилаад туулаа шүү.
Ингэж хэрчээд голын үрийг нь авна. Хальстай нь чанана. 15 минут орчим буцалгаад, гаргаж ирээд хүйтэн усанд бага зэрэг сойно. хөрснийх нь дараагаар хальснаас нь салгана.
Гараараа салгах явцад эдний соомэн гээд нарийн ширхэгтэй гоймон шиг ширхэглэн салдаг болохоор нь ингэж нэрлэсэн байх.
Янз бүрийн л холонд хэрэглэж болдог юм шиг байна лээ. Би лаазалсан тахианы мах, лууван, сонгино холиод майонезаар амталсан. Нийслэл салатархуу амттай болсон. Бодвол майонезных нь амт байх.
Гэрийн том гишүүд амтархан идсэн. Хоёр бага гишүүд ногоо олигтой идэж өгөхгүй уур хүргэх гээд л байгаа. Та хоёрыг дээ...
Мөн байсан хүрэн манжингаа чанаад, хальслаад, хэрчээд шагар сонгино дардаг цууг бага зэргийг хийж амталсан. Мөн шагар сонгиноосоо хэрчиж хийсэн.
Шагар сонгино нь тэр цагаан нь шүү дээ. Байнгын уншигчид бол андахгүй. Зун 6 сард даршилсныгаа идэж эхэлсэн. Хань ижил энэ жилийнхийг сайхан амттай болжээ гэж урам хайрласан.
За нэг иймэрхүү. Элдэв амтлагч хэрэглэхгүй байх санаатай ч хааяа бас идчих юм аа.
Та бүхний гал тогоо мөн ногоо цагаагаар баялаг байгээ. Амжилт хүсье...
0 件のコメント:
コメントを投稿