Энэ удаад цэцэрлэгийн тухай зураг шүү. Үүдний ханан дахь нэг булан улирлын чанартай солигдоод явдаг. Дээхэн, Тоторогийн зураг хөрөг наачихсан байсан даа.
Яг одоо болохоор гацуур мод энэ тэр байсан байх шүү. Энэ сарын сүүлээр гэрийнхээ гацуур модны зураг, цэцэрлэгийн зул сарын баярын чимэглэлийн зураг хөргийг оруулна аа.
Энэ намар 10 сард авсан зураг. Бага зулзагатайгаа түрхэн хугацаанд саатаж ярилцдаг. Навчаа байна аа, цэцгээ байна аа, бүжин байна аа гээд л.
Эх хэлээрээ, харийн хэлээр гэж нэг үгийг заавал хоёр хэлээр хэлж өгнө өө. Удаан цагийг өнгөрөөдгөөрөө япон хэл нь давамгайлж, хэлд орох нь шиг байна өө...
Гутлын тавиур дээр байрладаг. Хэн нэг багш нь нэхдэг шиг байна лээ. Хорооны эмээ нар нэхэж өгдөг ч байж магад. Учир нь нэг хашаанд хороо байрладаг. Хуучин хороо маань бас шинэ газар луу нүүсэн юм.
Хөөрхөн барилга баригдсан байна лээ. Хорооны баяраар нэг ороод гарсан...
Бас л 10 сарын зураг байна. Хулуу байж. Одоо өөр зүйл нэхсэн чимхэл тоглоом харагдана лээ. Ухаалаг утсаа марталгүй авч ороод зураг дарах юм шүү. Өөрчлөгдөх тоолонд зураг дарах гэж хичээдэг ч, заримдаа утсаа мартсан байдаг.
Нэг өдөр толгойгоо мартах вий? Гэснээс та нар мартаж санах нь хэр байна. Би ч үе үе ор тас мартана шүү дээ. Насных уу? Энэ чинь одоо...
Нэг он улиран одоход тун ч бага хоног үлдлээ дээ. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай...
0 件のコメント:
コメントを投稿