Анхны цас оров оо, суугуул нутагт минь. Сүүлийн 2 жил гаран 12 сарын эхээр лав ороогүй. Цас тун бага хаялсан.
Яг ингээд хаялж байхдаа үнэн рамаанчик өө. Том ширхэгтэй цасан ширхэг будраад л. Багадаа цасаар байлддаг байсан дурсамж сэдрээд л...
Өдөр цайныхаа цагаар гарч зураг дарлаа. Та нартаа үзүүлж харуулах гэж. Сэтгэл үнэртэж байна уу? Хи хи. Үдийн хоолоо идэхээр явах замд. Танил төрх байгаа биз дээ? Намар, зун энэ хавиарх газрыг хэдэн талаас нь дарчихаад л блогтоо шахчихдгийг минь. КккЭнэ шаргал барилга 1 давхарт хотын захиргаа байсан, нүүгээд явчихсан. Оронд нь хотын эрүүл мэндийн газар орсон.2 давхарт нь хотын номын сан бий. Ойрд үүгээр шагайгаагүй. Мужийн ном сангаас зээлчихсэн тул...
Аан тийм, энэ хамгийн наана харагдаж байгаа мод улаан өнгийн цэцэгтэйгээ байгаад. Тэгээд л албаар оруулж зураг дарсан юм.
Огт орохгүй хараараа өвөлжих онцгүй, нэвсийтэл ороод цагаарах бас нэг онцгүй. Учир нь эдний цас нойтон. Манайд хавар хаа нэг оройхон хаялдаг нойтон цастай ижил, шавар шалбааг болчихдог.
Тэр нь жаахан онцгүй. Мөн зулзагуудыг нааш нь цааш нь зөөх ажил нэмэгддэг.
Гэх мэт аливаа зүйл хоёр талтай...
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿