2021年1月8日金曜日

Баярын бялуунууд

Дараалласан олон баяраар идэж уусан зураг шүү. Хань ижлийн төрсөн өдрийн бялууны зургийг өөрсөддөө үлдээхээр шийдлээ. Шинэ газраас авсан. Түүнээс гэрийнхээ ойрхон бялууны газраас авчихдаг юм. Бүх амтыг нь мэднэ. Хэ хэ. Дуртай, амттай л даа. 

Зул сарын баярын бялуу. Суугуул нутгийн баруун бүсэд байдаг сүүний фермийнхэн хийсэн бялуу. Нэлээд олноор хийж зарсан, малл-д зарагдсан. Захиалж бариагүй тул бэлэн худалдаад авчихсан. 

Түүнээс бялууны жижиг жижиг газруудаар захиалах нь их байдаг юм. 12 сарын 24-нд хөл хөдөлгөөн ихсэнэ гэж... Бүр үүдэнд нь машины зогсоол зохицуулагч энэ тэр гарч ажиллана. 

12 сарын 29-нөөс эхэлж амарсан хүн дундуур нь нэг иймэрхүү, дарс шимсэн шиг л байлаа. Хэ хэ. Ганц нэгхэн өдөр уугаагүй. Тэвчсэн. Хо хо. Гэснээс мандарины улирал тул дуусахаар нь л худалдаж авч идэж байгаа. 

Хайрцгийг аваад тавьчихсан. Амар юм, нэг гэм нь хэтрүүлж идээд байна. Дахиж хайрцгаар нь авахгүй ээ. Хи хи. 

12 сард бялууг ойр ойрхон иддэг сар тул албаар ийм жижигхээнийг аваад идсэн. Энэ их жижигхэн шүү. Хэдэн см-ын диаметр гэсэн бэ? Ямартай ч маш жижиг. Ккк. 

Амттан нэг иймэрхүү. Мантуун бууз хийж идсэн. Монгол хүүхдүүд мантуун бууз идээгүй 2 жил болсон байна гээд амтархан идсэн. Шөнийн нэрийн дэлгүүрт зардаг ч авч иддэггүй гэсэн. 

Манай хэд ер нь япон хоолонд нэг их дуртай биш шиг санагдсан. Аргагүй дээ, чихэрлэг амттай санагддаг, эхэндээ. Удаан хугацааны турш идэж, дасаж байж л дурлах байх. 

Хань ижил ангийн олз омогтой болохоороо ястай мах чанаж өгнө өө л гэсэн. Олз омог ихтэй байгаасай гэж залбирна аа. Хи хи. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

2 件のコメント:

  1. хаа сайгүй амттан идээд байгаа юм байна даа. Тэгэхээр миний хувьд бүдүүрэхээс яахав хахах. Гэхдээ хавар болоод ирэхээр сайхан тураад явчихнаа.

    返信削除
    返信
    1. Хэ хэ. Одоо амттанаа багасгая аа. Гэсэн чинь яаж ийгээд л идчихээд байна шөө.

      削除