2021年1月7日木曜日

Ном дор мөргөмү

Бага зулзагын минь бэлэгний зураг шүү. Сонирхолгүй бол алгасаарай. 

Санта өвөөгөө сайн мэдэхгүй л байгаа. Ямартай ч бэлэг аваад, тэрүүхэндээ хөөрхөн мишээж харагдсан. 

Энэ захиа, жигнэмэгийг дунд зулзага бэлдэж тавьсан. Цайг нь би сүүлд буцалгаж, хандалж хийсэн. Хэ хэ. Зураг буруу хараад орчихлоо. Засах гэсэн залхуурав. Уучлаарай. Ажил хийвэл дуустал гэдэг ч...

Үүнийг цэцэрлэгт нь ирсэн Санта өвөө өгсөн. Цаасаар хийсэн бэлэгний уут их хөөрхөн санагдаад, хадгалчихсан. Нэр бичээстэй байсан. Гялгар уутыг нь бас хадгалсан. Ирэх жил аяга угаагчаа хүмүүст бэлэглэхдээ хийж өгөх гэж. Хэмнэлт хэмнэлт хэмнэлт...

Харин энэ хөгжим жаахан сонин дуугардаг. Хэ хэ. Гэхдээ яахав нот сонсгож, тогтооход хэрэгтэй хөөрхөн санагдсан. 

Энэ ээж Санта эмээгийн бэлдсэн бэлэг. Шинэ жилийн дуунуудтай. 8 дуу байсан байхаа. Одоо байсхийгээд л үүнийгээ сонсож байна. Эгч нар нь жаахан залхаад, ирж унтраана. Хараагүй байхад нь. Харчихвал уурлаад сүйд шүү дээ. 

Гэх мэтчилэн гурван хөөхөн зулзагынхаа дунд эргэлдсэн шиг ээ л он гаргалаа. Ээж аавынхаа ажлыг нэг бодлын их сайн гүйцэтгээд, нэг бодлын дунд зэрэгхэн л байна. Муу гэж арай л хэлэхгүй ээ, өөрийгөө үнэлэнэ шүү. Хо хо. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2 件のコメント:

  1. Энэ цэцэгийг бас их гоё эвхэж хийж байнаа. Манай хэдэн үеэлүүд бас их сүрхий юмоо. Интернэтээс хараад гоё2 юм хийгээд байна лээ.

    返信削除
    返信
    1. Харин тийм ээ. Гоё гоё цэцэг, зүйл их байдаг болжээ. Түүнийг нь хүүхдүүд мундаг хийх юм аа.

      削除