2021年1月9日土曜日

Мэддэггүйд эрээн цоохор

Шинэ он гарахын өмнө нэг ийм ном эхлүүлээд. Хүүхдүүд ирнэ гээд жаахан оройтоод. Хүлээж ядаад хийцгүйрэхдээ номын сангаасаа нэг ийм ном олоод. Эрчиндээ эхлүүлчихсэн.

Хайр дурлал энэ тэр гардаг юм байх гэж бодсон чинь... Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор л гээч болж байх шиг байна. 


Эдийн засгаар сурсан, эдийн засаг сонирхдог хүмүүст бол мэргэн цоохор нь байх тийм үү?  Ийм төрлийн зүйл огт уншдаггүй надад эрээн цоохор...

1976 онд Нобелийн шагнал хүртсэн гэнэ. Сүрхий хүн байх нь. Энэ номноос гадна их олон хэл дээр орчуулагдсан 2 ном байдаг гэнэ. 

Ямартай ч үүнийг уншаадхая. Овоо зузаан ном байна лээ шүү. Тухайн үеийн Америкт төдийгүй их л олон улсад энэ онолыг? нь сонирхож, хэрэгжүүлж ирсэн байдаг бололтой. 

Үг хэллэгээс нь авахуулаад наддаа л шинэ соргог, сонин зүйл их байна. Хэдхээн хуудас  уншсан тул одоохондоо дэлгэрэнгүй бичиж амжихгүй нь. Дэлгэрэнгүй тэмдэглэл бичдэг хүн шиг авлаа даа харин ч. Хэ  хэ. 

Ахиж өгдөггүй ээ, юу билээ? гэсэн үг, онол? их байна. Хо хо.

Хааяа ингэж төрөл жанраа өөрчилж байх бас зүгээр байх тийм ээ? Өөртөө амжилт хүсье. 

Аан тийм, гацуур модоо хураахдаа, энэ номны доор байгаа бүтээлгийг цугт нь хураачихсан чинь манай үүгээр цас их орж байна. Яг монгол шиг хөвөн зөөлөн цас. 

Зам харгуй чинь бага насаа өнгөрөөсөн Улаанбаатар хот шиг минь цагаан, алхахаар чийхарч дуугараад. Хальтраад уначих вий гэж пингвин шиг алхаж байна.  

Үе үе гялгартаад мөстчихсөн зам дээр хоёр зээрдээрээ гулгаж энэ тэр. Яг л хүүхэд шиг сэтгэл санаа хүртэл цэлмэг байна. Хэ хэ.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿