2021年3月11日木曜日

Давхар баярууд

Их л олон баяр болоод өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн баяраас авахуулаад. 

Бид эмэгтэйчүүдийн баярыг нэг их тоож тэмдэглээгүй ээ. Гэрт минь эмэгтэйчүүд олон, эрх дарх нь ч их шүү дээ. Өдөр бүр мартын 8 гээд хэлчихэд илүүдэхгүй ээ гэхгүй юу. Хи хи. 

Хань ижил харин ханьтай болсон гээд баярлаад байгаа ч, одоохондоо өнөөх нь бат ээжийн талд шүү дээ. Ккк. 

Хамгийн том баяр нь конкурсны зулзагын минь хариу байлаа. Их сургуульдаа тэнцсэн шүү, манайхаан. Бид бөөн баяр. Бага зулзагын төрсөн өдөртэй давхцаад, бид ч бөөн баяр. 

Ямартай ч нэг том даваагаа давлаа. Эхний орно гэж хүссэн их сургуульдаа тэнцсэн тул дараагийн шатны юмыг яаж мэдэхэв гэж сонгосон их сургууль руугаа яваагүй. Захиалсан зочид буудлаа цуцаллаа. 

Энд конкурсны хүүхдүүд хоёр их сургуульд бүртгүүлдэг юм билээ. Эхнийх нь өөрийн хамгийн их орохыг хүсэж байгаа, мөн хамгийн чухал нь өөрийнх нь хүчин чадалд нийцсэн гэх юм уу? өөрөө өгч дийлнэ гэсэн сургууль сонгодог юм билээ. 

Хэрэв тэнцэхгүй бол гэж Б вариант бас байна. Тэр нь хувийн сургууль ч байж болно. Улсын сургууль ч байж болно. 

Том зулзага хоёуланг нь улсын сургууль сонгосон. Учир нь хувийн сургууль их үнэтэй. Дээрээс нь байр орон сууц, хоол унд гээд л хэрэглээ их, зардал өндөр тул улсын сургуульд л ороорой гэж захьсан. Захиасыг минь ч биелүүллээ. 

Бага зулзагаа мартах гэж байна. Бялуугаа маш сайн идсэн. Өглөө сэрээд л кээки гэсэн. Хо хо. Маргааш өглөө нь бас кээки гэж нэхсэн. Ха ха. Бэлэг нь их таалагддсан. Том эгч нь сонгосон. Ухаан бодлыг нь тэлдэг зүйл л авч өгч байгаарай даа, хамаагүй эрхлүүлээд байв даа гээд л захиад байна. Хэ хэ. 

Өөрөө үүрнээсээ нисээд явах гэж байгаа болохоор үлдэж буй дүү нартаа бас санаа зовоод л байх шиг байна шүү, янз нь. Энд бид өөрт нь санаа зовоод суухад. 

За ямартай ч хамгаас том сонингоосоо хуваалцлаа. Том маамаатай ээж аавууд минь мөнгө л сайн хадгалаарай даа. Энэ тухай тусад нь бичнэ ээ. Урсаж өгч байна, мөнгө...

За бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

8 件のコメント:

  1. Za bayar hurgey ee, chadlaa daa ohin chine.

    返信削除
    返信
    1. Баярлалаа, харин чадлаа зулзага минь.

      削除
  2. ご合格おめでとうございます。さすがですね。

    返信削除
  3. ありがとうございます。ずっと応援くださって、感謝です。:)
    Өө зулзага минь хичээсээн, баярлаад л сууна би.

    返信削除
  4. Баяр хүргэе. Таны блогийн байнгын уншигч байна өө :). Блогийг тан уншаад урам зориг, эерэг энерги их авдаг шүү. Өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе.

    返信削除
    返信
    1. Баярлалаа. Байнга уншдагт баярлалаа. Хичээж бичнэ ээ.

      削除
  5. Congratulations and success!

    返信削除