2021年3月9日火曜日

Хэлд ороод сүйд

Маасү-итадакимас, онэгайшимас гэдэг үгний товчлол. Товчлол ч гэж дээ, бүтнээр нь хэлж чадахгүй, ингэж хэлдэг. 

Кэки-Бялууг хэлж байгаа нь. Нэг тийм сонин, к үсгээ тод хэлдэг. Э үсгийг богино хэлдэг. 

Коопэ-Ээж кофечин тул их сайн мэднэ шүү дээ. Намайг аяга бариад суухаар коопэ? гэж ирээд л асууна. 

Цэцэгү-Цэцэг гэдгийг япон дуудлагатай хэлчихэж байгаа нь. Япон хэлтэй улс сонсоод бол өхөөрдөх байх аа. Хэ хэ. 

Тарагү-Тараг. Мөн л япон дуудлага. 

Намэ-Дамэ гэдэг япон үг. Болохгүй, үгүй гэх мэт утгатай. 

Өө яг ингээд бичээд суусан чинь санаанд ордоггүй гэнэ ээ. Ямартай ч үгсийн тоо олшроод. Ээж гүйцэхгүй янзтай. 

Ихэнх үгийг зөв хэлнэ. Энд буруу хэлдэг үгсийг нь өхөөрдөөд бичлээ. Сүүлд том болсон хойно нь хааяа бид тэр буруу хэлдэг байсан үгсийг нь хэлэхээр ичээд, тэгсэн мөртлөө дуртай байдаг юм билээ, хүүхдүүд. 

Тийм болохоор санаж байх зорилготой эндээ бичиж буй болно. 

Хурдан хэлд орж буй тухай нь эмээтэй нь хуучилсан чинь ээж аавын онцлогтой их холбоотой шиг байна шүү. Ээж бол бас л чалчаа талдаа орно. Бас нэлээд хурдан ярьдаг талдаа. Заримдаа охид "ээжээ та жаахан удаан ярь" гэдэг. Хи хи. 

За тэгээд ном их уншиж өгдгийн минь хэрэг гарч байх шиг. Мөн цэцэрлэг дэх багш нарын яриа, багш нарын уншиж өгч буй ном гэх мэт зүйл маш том нөлөө үзүүлдэг шиг. Ардын багш нар мандтугай. 

Тэгэхээр залуу ээжүүд минь хүүхэддээ ном сайн уншиж өгөөд, сайн ярилцаад, гар хуруугаа оролцуулсан дуу хуур, тоглоом сайн тоглож байгаарай гэж туршлагатай ээжийн хувьд зөвлөчих үү дээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿