Төв газрын амттан. Шалгалтаа өгчихөөд том зулзага бид хоёр бага зэрэг санаа амраад, амттан идсэн нь гэдэг зураг. Хэ хэ.
Төв газраар яваад байна гэдэг маань конкурсаа өгөх гэж явсан юм аа. Гадарлаж л байсан байх тийм ээ? Зарим нэг уншигчид маань. Хариу энэ тэр гартал нь нууц байлгах санаатай л.
Тэгсэн мөртлөө бас бичээд л. Яг яах гээд байгаа юм тийм эээ? Хэ хэ.
Явсан газрын төвөөр гүзээлзгэний баяр болоод, олон газар гүзээлзгэнэтэй амттан гаргасан байсан. Хүүхнүүд л болсон хойно, амттанаас буцахгүй...
Ингээд тавьчихаар идмээр санагдана биз дээ? Гэснээс суугуул нутагт минь ч гэсэн гүзээлзгэнэ улирал нь. Жаахан үнэтэй л болохоос дэлгүүрүүдэд их зарагдаж байна аа. Гэхдээ төв газрынхыг бодвол хямд шүү.Бид сая төрсөн өдрөөр авч идсэн. Бага зулзага нугасгүй. Дуусахаас нь өмнө гээд л авч идээд байсныгаа түр зогсоосон. Элсэлтийн мөнгө энэ тэр гээд л мөнгө их урсаж байгаа болохоор. Хи хи.
Амттай байсөөн. Гүзээлзгэнээ дангаар нь идэх нь илүү эрүүл, биеийн минь хаа нэгтээ өөх болоод наалдчихгүй гэж мэдээд байгаа хэрнээ л иймэрхүү амттан олоод идчихдэг ээдээ энэ хүүхнүүд үү? Дараагаар нь хөвсгөр болсноо гайхаад л тийм ээ? Ха ха.
Миний идсэн амттан. Хажуунаас нь дарсан байдал. Гайхуулчих уу? Ккк. За за тоглосон юм аа, гайхуулаагүй шөө. Амттан хийдэг хүмүүс байвал санаа аваарай л гэж. Ажлын газрын маань амттан хийдэг хятад ажилтан байдаг гэсэн дээ. Иймэрхүү амттаны зураг их авдаг юм билээ. Санаа авах гэж тэр гэсэн. Хааяа хажуугаар нь өнгөрөхөөр амттаны зураг энэ тэрийг нетээр шалгаж харагддаг юм.
Тэгээд хийдэг хүмүүст иймэрхүү зураг шинэ санаа оноо өгдөг юм байна гэж ойлгосон.
Их ажлынхаа хажуугаар бас блогоо бичих гэж хичээж байгаа шүү.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿