Явсан газрынхаа сэтгэлд хүрсэн зүйлээс танилцуулах санаатай.
Зочид буудлын сонин. Үйлчилгээ нь эндхийнхээ зочид буудлуудаас нэг их ялгагдаад байх зүйл байхгүй л дээ.
Өрөөндөө ороод, анзаарсан нэг зүйл бол энэ тогоруу. Хөдөө газрын уламжлалт халуун рашаантай буудал зэрэгт ийм уламжлалт урлагийн зүйлс чимж тавьсан тохиолдолд зөндөө л дөө.
Харин төв газрын орчин үеийн? талдаа буудлууд тэр бүр уламжлалт зүйлс харагдах нь ховор. Мэдээж бүгд биш л дээ. Сүүлийн үед өөрчлөгдсөн байх. Би ч хот газрын зочид буудлаар оролгүй удаж байна өө.
Орны толгой нэг ийм хөөрхөн тогоруу нугалаад тавьчихсан байсан. Бэлэгшээгээд тэмдэглэлийн дэвтэртээ хавчуулчихсан. Тогоруу шувуу нь урт удаан насны бэлэгдэл, аз жаргал, баяр баяслын бэлэгдэл гэж үздэг болохоор нь тэр шүү дээ.Зорьж ирсэн ажил минь бүтээсэй гэж залбираад, хүлээгээд л сууна. Хариу нь бас их удаж гарах юм аа. Нийт япон улс даяар л тийм байх шиг байна. Догдлоод, санаа зовод, айгаад гэх мэт.
Гэснээс би оригами-р энэ тогорууг нугалж чадна шүү дээ. Бас бус зүйлж хийж чадна. Ойрд харин зулзагууд томроод завгүй, бага арай л жаахдаад оригамигаар занималдаагүй юм байна.
Бага зулзага жаахан томрохоор тэртэй тэргүй занималдах байх. Онцлог нь агуулга нь өөрчлөгдөх байх. Цэцэг хуар биш од сэлэм, онгоц машин болох байх даа тийм ээ?
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿