Хөдөө газраас хот газар орохын нэг бэршхээл нь зардал тийм ээ? Бид сая 2 хүний унааны зардалд овоо хэдэн иен төлөөд бодлоо.
Зочид буудлын төлбөрөөс үнэтэй болсон гээд боддоо. Буудал нь бас ч гэж өглөөний хоолтой. Галт тэргэнд ямар хоол өгөх биш тийм ээ? Олон улсын онгоц байсан бол ч хоолтойгоо.
Орон нутаг доторх нислэг хоолгүй байх тийм үү?
Замдаа унаагаа нэг сольж шинкансэн гээч хурдан цахилгаан тэргэнд суусан. Аргагүй хурдан юм аа, зорьсон газартаа нэг их цаг зарцуулалгүй хүрчих юм. Суугуул муж минь шинкансэн явдаггүй болохоор экспрэсс галт тэрэг нь тийм ч хурдан хүрэхгүй ээ.
Цаашаа явахад. Уншаад дууссан ном, унтаж магад гэж том зулзага авч өгсөн хийлдэг дэр. Дэрний хэрэг нэг их гараагүй. Унтаагүй, ойрд ажил гайгүй, нойр сайтай байсан юм байлгүй.Бидний суусан шинкансэн биш. Хаашаа ч билээ явсан. Тогтоож амжаагүй, тэр бүр суухгүй тул хамаг мэдрэхүйгээ ажиллуулж, суух газраа төөрч будлихгүйн тулд, цагаа андуурахгүйн тулд гээд сандраад байсан хэрнээ зураг дараастай. Хэ хэ.За нэг иймэрхүү. Эх оронд минь хөөрхий хөдөөнийхөн оркоороо дуудуулаад л байдаг даа. Би ч бас оркоороо дуудуулчихгүй юмсан гэж хичээж яваад ирсэн шөө. Ха ха.
Түр баяртай, хотынхон минь хөдөөний биднийгээ орк энэ тэрээр минь бага шиг дуудаж байгаарай даа. Адилхан хүн шүү дээ, хоёр хөлтэй хохимой толгойтой...
Бүгдэд нь амжилт.
0 件のコメント:
コメントを投稿