2021年3月4日木曜日

Төрсөн өдөртэй сар

Энэ гурван сард хоёр зулзагын минь төрсөн өдөр болно оо гэж. 

Түрүүлээд цэцэрлэг нь тэмдэглэчихлээ. Учир жанцанг нь байнгын уншигчид минь мэдэж байгаа байх тийм үү? 

Тухайн сард төрсөн хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг хамт нь тэмдэглэдэг гэж. гарын алганы хэлбэрийг будганд түрж байгаад буулгасан, мөн зураг бүхий, багш нарын мэндчилгээ бүхий каарт өгнө. 

Түүнийгээ үзүүлээд, сүйд хөөрхөн минь. Цаанаа л нэг маадгар. 

Энд 4 сараас дараа жилийнхээ 3 сар хүртэл хүүхдүүдийг нэг онжав гэж үздэг. Тийм болохоор бага зулзага төрсөн өдрөө хамгийн сүүлд тэмдэглэнэ. Ангийнх нь бас нэг хөөрхөн хүү 3 сард төрсөн юм билээ. 

Үүдэн дэх том дэлгэцэнд зураг нь хөвөрч урсаад л, харих болгондоо түүнийг харж баясаж байна. 

Коронагаас болоод үүднээсээ л хүүхдээ өгч авалцаж байгаа. Анги ангид нь хүргэж өгөлгүй. Өглөөд ажилтай, яарж байхад бол их зүгээр, цаг авахгүй. хэ хэ. 

Тийм болохоор цэцэрлэг нь үүдэндээ том дэлгэц байрлуулчихсан. Төрсөн өдрөө тэмдэглэсэн хүүхдийн зураг хөрөг оруулна. Элдэв мэдээлэл оруулна. 

Бас нэг аятайхан зүйл нь саяхнаас өдрийн хоолны зургийг мэссэжээр илгээдэг болсон. Дотогшоо орж өдрийн хоолны дээжийг харж чадахгүй үед их зүгээр. 

Өөр чинь юу билээ. Аан тийм төрсөн өдөр нь гээд бялуу энэ тэр аваачиж өгөхгүй ээ, ээж аав нь. Хориотой. Харшил энэ тэртэй хүүхэд их учир. Харшилтай хүүхэд их байдаг юм билээ. 

Тийм хүүхдүүд тусгай асуулга бөглөөд, харшилтай зүйл нь ороогүй хоол иднэ. Цаанаас нь бэлдэж өгөх ч тохиолдол ч бий, өөрсдөө гэрээсээ авч явах ч тохиолдол бий. 

Зулзагууд минь одоогоор харшилгүй, ээж баярлаад, талархаад л явдаг даа. 

Баярын эзэн зулзага минь сахилгагүй болж байна. Хөдөлгөөн нь нэмэгдээд, үг яриа нь ч нэмэгдээд. Зүгээр суухгүй, дуугай суухгүй, байнга хөдлөөстэй, байнга шулганаастай. Хэ хэ. 

Яг төрсөн өдрөөр нь бялуу энэ тэр бэлдэх гэж ээж жаахан бажигадана даа. 4 сараас нэг анги дэвших том агаа болж байна даа. Энэ анги дэвших талаар тусад нь бичнэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿