2021年6月3日木曜日

Эрдэмтний хайртай томьёо

Дахиад л ном шүү. За тэгээд сба шүү, хэ хэ. 

Энэ удаагийнх их хөөрхөөн. Гэхдээ үг хэллэг нь хэцүү. Математикийн томьёо, тооны ухааны эрдэмтдийн нэр ус гарна. Бас бэйсболын тамирчидын нэрс, тэмцээний дүрэм журмын тухай үг хэллэг ихтэй. 

Огава Ёоко гэдэг зохиолчийн " Эрдэмтний хайртай томьёо" гэдэг ном. Унших болсон шалтгаан гэвэл яагаав? 

Өнөөх номын дэлгүүрүүдийн худалдагчдын санал болгодог шалгаруулалтын хамгийн эхний жилийн 1-т жагссан ном. 

Худалдаж авч унших гэснээ, гэнэт эргэн тойрон дахь номын сангуудаа санаад. Нээрээ зээлж болох юм гэж бодов. Зээлэв. Уншив.

Агуулга нь, гэрийн үйлчлэгч хийдэг нэгэн бүсгүйн дурдатгал яриа. Нэгэн эрдэмтний гэрт ажиллах болно. Тэр эрдэмтэн нь автын ослоос болоод тархины нь нэгээхэн хэсэг нь гэмтээд ой санамж нь ослоос өмнөх зүйлээ л санадаг, түүнээс хойшхыг санахгүй, мартчихдаг болчихсон, 60 гарчихсан өвөө. 

Ой санамж нь 80 минутын л хугацаатай. Тухайн 80 минут дотроо хэн нэгэнтэй уулзаад, 80 минутынхаа дотор эргэж уулзвал л санадаг. Түүнээс дээш хугацаа өнгөрвөл мартчихдаг. 

Залуу насаа тоонд зориулсан, ертөнцийн бүхий л зүйлийг тоотой, томьёотой холбож тайлдаг, боддог хүн байна. Бүсгүйн 10 настай бандид их сайн, хүүгийн толгойн зулай хавтгай учир язгүүр буюу √ гэж хоч өгнө.

Мөн таарсан хүмүүсийнхээ төрсөн он сар өдөр, гутлын размер, төрсөн үеийн жин гэх мэтийг асууж, хоорондынх нь уялдаа холбоо зэргийг олж тогтооно. 

Үнэндээ би тэр олон тооных нь хэллэгийг олж унших гэж нэлээд цаг зарсан. Монголоороо оноож хэлж мэдэхгүй, тэгсгээд л орхино. Хэ хэ. Тоондоо гавал байсан улсууд бол шууд л хэлэх байх л даа. 

Аан энэ тэр томьёог хэлж байна, тэр математикчийн онол байна гэж хэлнэ байх. Би ч тооны хичээлийг тоодоггүй байсан, хаячихсан зэргийн минь гор гардаг гэнэ ээ. Хо хо. 

Ичиж зоволгүй эндээ ганц нэгийг нь бичих үү? Мэддэг нэг нь сэтгэгдэл бичиж тус болоорой. Зулзагуудаа томроод тооны тухай асуухад нь мэддэг юм шиг царайлах хэрэгтэй биз дээ? 

О. зулзага минь хөөрхий, өөрийгөө нэг юм болгоод явдаг байсан. Ээж нь ч тооны тухай нэг ч зүйл хэлж зааж байгаагүй шүү дээ, хүний урманд. Дүү нарт нь хэлэх, заах хэрэг гарч юуны магад. 

Эцсийн гаргалгаа бол эгчээсээ асуу гэж зугатаана даа. Ккк

Euler's formula, Fermat's Last Theorem, Mersenne number, Artin L-function, Napier's constant, amicable numbers, twin prime,prime number. 

Гэх мэт зөндөө тоо байсаан. Бүгдийг нь бичих болчихоод, нэрэлхээд, ичээд байна өө. Ха ха. 

Санаа зоволтгүй асуу асуу гэж хэлэх юм бол асууна аа. Ккк. 

Хөөрхий эрдэмтэн сүүлдээ асрамжийн газарт очно. Тэндээсээ хадан гэртээ оччихдог. Гэхдээ хүүг нь том залуу болтол тэд сардаа ганц хоёр очиж уулздаг. Хүү нь дунд сургуулийн тооны багш болох шалгалтандаа тэнцсэн сайхан мэдээгээ эрдэмтэнд дуулгаад, эрдэмтэн машид баярлаж буйгаар зохиол дуусна.

Зиак, дээрх англиар бичсэнийг сэтгэл гаргаад хэлж өгөөрэй, журмын олон нөхөд минь. Нэг их шоолж барилгүйгээр за. Хи хи. 

Өө тийм, үсгийн хэмжээ томоор хэвлэсэн байсан. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан гэж байсан. 

Зохиолчийн бусад номноос олж уншихыг хичээнэ ээ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье өө. 

0 件のコメント:

コメントを投稿