2021年6月4日金曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбоо минь бат бөх хэвээрээ шүү дээ. Дулаараад зарим нэг холын хөршүүд минь ичээнээсээ гараад, намайгаа санаад байгаа бололтой дог шүү. Хайр хүрмээр. 

Сая өнгөрдөг хагас сайнд нэгэн холын хөрш минь уут дүүрэн морин шош гээч зүйлийг барьж ирээд. 

Эгэл гиш гэж бас нэрлэдэг юм байна. Нүүр номдоо оруулахдаа нэр усыг нь мэдээд оруулбал гэж бодон хайсан чинь ашгүй байж байна аа. Хэрэг болгож монгол хэлээр нь тольдож байгаагүйдээ өөрийгөө зэмлэв. 

Та бүхэн бас нет-с хайж үзээрэй. 

Том уут дүүрэнг ойрын хугацаанд идэж барахгүй тул гэж бодоод ойрын алтан хөршдөө багавтар уутанд хийгээд оруулж өглөө. Олзыг олуулаа шүү дээ.

Тэгсэн орой нь ийм хоол болоод ороод ирсэн. Хэ хэ. Бас бус ногоо, сам хорхой хүртэл цуг шарсан байсан. Амаа олохгүй л идлээ. Бага зулзага л идэж өгсөнгүй. 

За яахав ээ, тэгж байгаад өгснийг минь гололгүй иддэг болгоно доо чамайг. Ккк.

Би иймэрхүү тосонд шарсан хоол хийдэггүйг мэдэж байгаа биз дээ. Үлдсэн тосоо яах билээ болоод байдаг юм, хаая нэг хуушуур хайрахад л. Тийм болохоор иймэрхүү хоолыг идмээр байвал хааяа гаднаас худалдаж аваад идчихдэг. 

Сүүлийн хэдэн жил шарах тосондоо бас анхаарлаа хандуулж байгаа. Усан үзмийн тос авч хэрэглэдэг болсон. Үе үе гэхдээ есийн тос авна аа. Хоолоо хуурахдаа аль болох усан үзмийн тос хийнэ. 

Ургамлын болон оливын тосыг халаах муу гэсэн дээ, тийм болохоор аль болох хэрэглэхгүй санаатай. Заримдаа яах ч аргагүй болоод хэрэглэнэ ээ, хэрэглэнэ. 

Учир нь усан үзмийн тос нэлээд үнэтэй, дээрээс нь авдаг газар минь гэрээс жаахан зайтай. Дууссаныг нь мартчихна. 

Масло энд их ховор зарагдана. Байсан ч дорхноо дуусдаг. Маргарин бол хог нэгээрээ байна өө. Том зулзага үүнийг идэж болохгүй гэж айлдсан. Ккк.

Гэх мэтчилэн маш бага багаар хүнсэндээ анхаарч л байна. Шууд огцомдож өөрийнөө бухимдуулж болохгүй. 

Юу ярьж явлаа? Хөршийн холбоо. Хөршүүд минь мандтугай. Би чинь 9 эрдэнийн хөрштэй билээ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿