Бага зулзагынхаа тухай их бага бичээд байна аа. Цагаар өсөөд байна аа. Ааш зан их сууж байна аа. Би би, үгүй үгүй гэсэн хүн болоод байна аа.
2 настны синдром гээч нь үү? Сайн мэдэхгүй байна аа. Ямартай ч хүссэнээр нь болохгүй бол шууд уйлж байна. Газар доошоо хараад хэвтэж байна. Хэ хэ.
Үгсийн сангийн тоо огцом нэмэгдсэн. Хэлдэг байсан ганц нэг монгол үгээ хэлэхээ байчихлаа. Бодвол япон хэлний үгсийн сан нь нэмэгдээд, хэрэглээ нь ихсээд. Эх хэлээрээ бид бага яриад байх шиг байна.
Яг энэ мөчөөс эхлэн гэртээ монгол хэлээрээ түлхүү ярихыг хичээнэ ээ.
Зурагт их үзэх гээд байна. Аль болох гадаа тоглуулах санаатай. Гэм нь борооны улирал эхэлчихсэн онцгүй байна аа. Цэцэрлэгтээ өдрийн бороогүй цагаар гарч тоглодог гэсэн.
Албандаа бол бүр дасчихсан шүү дээ. Уйлж унжихгүй, явахгүй гэж уурлаж барихгүй. Авахаар очиход тэр цаанаас их додьгор хүн гарч ирнэ ээ. Тэгээд ээжийгээ хараад онгироод.
Гутлаа өмсөхгүй үүдний коридороор нэг хөл нүцгэн гүйнэ. Хэсэг тэгж гүйгээд, ээж сүүлдээ тэвчээр алдан, барьж аваад гутлыг нь өмсгөөд, тэврээд гарна даа. Хааяа сайхан зантай үедээ өөрөө
-Би хүнд юм чинь, өөрөө алхая.
Гэж ирээд л пээдийсэн хүн алхана. Гэм нь хаалгаар гараад машины зогсоол, зулзагуудаа авах гэж ирсэн машин ихтэй тул цэцэрлэгийн гадаа нэг их удаах алхахгүй ээ.
Үлэг гүрвэлийнхээ номыг үзэж байгаа. Ойрд харин зураг зураагүй юм байна. Өнөөдөр санан санан зураг зурна аа. Хэ хэ.
Зайрмаг идэж сурч байгаа. Гэхдээ бүгдийг нь идэж барахгүй, дундаас нь идэхээ больчихно. Амар. Хатуу зөөлөн чихрийг угаасаа манайх авдаггүй болохоор идэхгүй. Жигнэмэг байвал идчих гээд л.
Оройд шүдээ угаах гэж нэлээд юм болно оо. Заримдаа овоо хүн шиг байна. Ихэвчлэн уйлна, чарлана. Хэн угааж байгаагаас бас болно. Арга эвийг нь олж угаах гэж гэрээрээ хөдөлнө дөө бид.
Ер нь аливаа зүйлийг хийлгэх гэж уг хүнийг нэлээд онгироож байж хийлгэнэ дээ. Томчууд биднээс ихээхэн хүн шаардана. Тэгээд л би ядарснаа гайхаад л орондоо орно.
Орондоо ороод ч унтталаа мээмээ барьж, илж таалж, имэрч барьж байж сая нэг юм дуг нойрондоо дугжирна. Хи хи.
Өөр чинь юу билээ? Яг суугаад бичих гэсэн бичих юм олдоггүй гэнэ ээ. Уг нь өдөр бүр л биднийгээ баясгаад базаад байгаа юмсан.
Санахаараа бичнэ ээ? Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье ээ.
0 件のコメント:
コメントを投稿